Saturday, February 6, 2010

Тарифын бус хязгаарлалт гэж юу вэ?

Тарифын бус хязгаарлалт гэж юу вэ?

ТБХ – санхүү, техник, засаг захиргаа, зээл, худалдааны бодлогын төрөл бүрийн арга хэмжээний томоохон бүлэг, түүнчлэн хүрээлэн байгаа орчны бодлогын арга хэмжээнүүд, хүн, амьтан, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ хамаарна.
Өнөөдөр ДХБ-ын НБДНГ \ Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар\ ЮНКТАД, Дэлхийн Банк бусад ОУ-ын байгууллагуудаас гаргасан ТБХ-ын албан ёсны ангилал үйлчилж байна.
Төрлүүд:
• Тоо хэмжээний, засаг захиргааны тоо хэмжээний, импортын тоо хэмжээний, экспортын хязгаарлалт, лиценз, валютын, санхүүгийн хяналтын, хориг, бэлэн бүтээгдэхүүний үйлдврлэлд дотоодын барааг ашиглах шаардлага,
• Тарифын бус хураамж, татвар, санхүүгийн хяналтын арга хэмжээ: импортын урьдчилгаа, хөдөлгөөнт татвар, гаалийн нэмэгдэл хураамж, демпингийн эсрэг, саармагжуулах татвар, хийлийн татвар,
• ЗГ-ын байгууллагуудын хязгаарлалт,
• Татаас, үйлдвэрлэл дэмжсэн улсын санхүүжилт, гадаадын тээврийг ялгаварласан арга хэмжээ, худалдааны урсгалд давуу тал бий болгож буй төрийн бодлого, эсвэл түүнд саад учруулж буй төлбөрийн баланс, валютын ханш зохицуулах бодлого,
• Нэмэлт хэм хэмжээнүүд, худалдаанд саад болж буй гаалийн журамууд, \киото конвенцид энэ тухай заасан\
• Техникийн хориг саад: эрүүл ахуй, мал эмнэлэгийн, экспорт импортод саад болж буй стандартууд, баглаа боодол, марклалтын шаардлага,
Эх сурвалж: Олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны дүнд байгуулсан эрх зүйн баримт бичгүүд, Улаанбаатар, 2000 он.

No comments:

Post a Comment