Wednesday, May 18, 2011

Ачааны даатгал, Cargo insurance

17-р зууны үед Лондонд анхны мэргэжлийн далайн тээврийн даатгалын нийгэмлэг байгуулагдсан аж. Цагийн аясаар энэхүү нийгэмлэг нь Лондонгийн андерайтеруудын институт (Institute Cargo Clauses - ICC) болж өөрчлөгджээ. Өнөөдөр дэлхий дахинаа олон улсын ачаа тээвэрт энэ байгууллагын заалтаар ачааны даатгалын асуудлыг зохицуулж байна.
Лондонгийн даатгагчдын институтийн тайлбар нь А, В, С, болон дайны ба халдлагын нөхцөл (The Institute Marine Cargo Clauses) гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Тайлбар А нь бүх эрсдлийг агуулсан байдаг. В нь дунд шатны даатгалын хэмжээний эрсдлийн тухай, С нь хамгийн багаар даатгалын хэмжээг заасан байдаг. Халдлагын нөхцөл нь терроризм, халдагчид, ажил хаягчид, гэмт хэрэгтнүүдээс үүсэн гарах эрсдлийн тухай даатгалын нөхцөлүүдийг агуулсан байна. Дайны нөхцөл байдалд -хувьсгал, иргэний дайн, барьцаалах, эсвэл ачаа мин, усны торпедод өртөх зэргээс шалтгаалах эрсдлийг зааж өгсөн байдаг.

Мөн эдгээрээс гадна ачааны эрсдлийн даатгалыг зохицуулсан 1987 оны UNCTAD Model Clauses on Marine Cargo Insurance гэж байдаг. Даатгалын хариуцах ба хариуцахгүй нөхцөлүүдийг тусгаж өгсөн байдаг.
Бараа нийлүүлэх ерөнхий нөхцөл 2010 нь Лондонгийн даатгалын институтийн тайлбар А В С-тэй илүү уялдсан байдаг.
эх сурвалж: англи хэл дээр
Institute Marine Cargo Clauses
http://www.miripravo.ru/laws/strah/0.htm
United Nations Cargo Insurance - All Risks Cover
http://www.miripravo.ru/laws/strah/0.htm