Thursday, July 15, 2010

БҮХНИЙ ТӨЛӨӨ ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн 250 жилд хүн төрөлхтөн амьдралын чанар ба үйлдвэрлэлийг өндөр төвшинд өөрчилж чаджээ. Одоо ч гэсэн хүн төрөлхтөн эдийн засгийн хурдац нь хүний хүсэж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг өндөр төвшинд хүргэх, байгаа эд баялгийг илүү үр өгөөжтэй ашиглагдах арга чаргыг нээсээр байна.
Гэвч энэ нь “Хүн хэзээд ямар нэг зүйлээр дутагдаж байдаг ба цаашдаа ч дутагдсаар байх болно” гэсэн тулгуур хуулийг хэзээ ч өөрчилж чадахгүй юм.
Дэлхий дээрх эд баялаг нь хэмжээтэй бөгөөд хүний хүсэл санаа хязгааргүй юм. Тиймээс ч хүсэж байгаа зүйлсээ авч чадахгүй учраас сонголт хийх болдог аж.
Хэрвээ ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бид хөдөлмөр, суурь төхөөрөмжүүд, байгалын баялаг ашигладаг бол энэ нь биднийг өөр тохиолдолд үйлдвэрлэж болох байсан бүтээгдэхүүнүүдээс татгалзахад хүргэдэг. Энэ сонголтыг зах зээлийн эдийн засагт Хэрэглэгчийн эрэлт ба үйлдвэрлэлийн зардал /алдагдал/ гүйцэтгэнэ.
Барааны эрэлт нь үйлдвэрлэгчийг юу үйлдвэрлэхийг заах дохио болж өгдөг. Гэвч үйлдвэрлэл явуулахын тулд өөр үйлдвэрлэлд зориулагдсан түүхий эдийг худалдан авсан байх шаардлагатай. Үйлдвэрлэлийн түүхий эд худалдан авах зардал, алдагдал нь үйлдвэрлэгчид өөр төрлийн үйлдвэрлэлд энэ түүхий эд хэрэгтэй гэдгийг сануулж байдаг.
Үүний үр дүнд үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх маш өндөр сонирхолтой болох ба зах зээлд ядаж үйлдвэрлэлийн зардалтайгаа тэнцэх үнэтэй барааг нийлүүлэх, ялангуяа хэрэглэгчийн нүдэнд үйлдвэрлэлийн зардал нь үнээс дээгүүр харагдах барааг үйлдвэрлэх нь чухал юм.
Өөр нэгэн хүн тус барааны өртгийг төлсөн үед л хүнд эсвэл бүлэг хүмүүст үнэ төлбөргүй бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой бөгөөд энэ нь зөвхөн өртгийн хуваарилалтын цаг хугацааг л өөрчилж байгаа хэрэг юм.
Улс төрчид нь үргэлж “үнэгүй боловсрол, үнэгүй эмчилгээ, үнэгүй амьдрах байр”-ны тухай ярьдаг боловч эдгээр ойлголтууд нь хүмүүсийг зөвхөн төөрөгдүүлж л чаддаг.
Дээрх ойлголтуудаас ямар нь ч үнэгүй байх боломжгүй бөгөөд эдгээрийг үйлдвэрлэхэд хязгаарлагдмал хэмжээтэй эд баялгийг ашигладаг.
Жишээ нь: Үнэгүй боловсрол олгоход зарцуулагдаж байгаа эд баялаг болох байр, хөдөлмөр, бусад эд баялаг нь өөр зүйл үйлдвэрлэхэд: амралт, зугаа цэнгэл гээд л үйлчилгээний бүх салбарт ашиглагдаж болох байсан. Тэгвэл “Боловсрол”-ийн нийт зардал нь түүнийг үйлдвэрлэхийн тулд татгалзсан бүх боломжуудын зардалтай тэнцүү юм. Төр засаг нь энэ бүхнийг нэгнийх нь нуруун дээрээс нөгөө рүү нь тавьж чадахгүй боловч бас эдгээрээс хагацаж ч чадахгүй зовлон юм.
“Бүхний төлөө төлөх хэрэгтэй” гэсэн дүрэм нь ямар ч амьдралын нөхцөл байдал, тохиолдолд үнэн байдаг.

2010 оны эхний 6 сарын байдлаарх БНХАУ эдийн засаг

Хятадын 2010 оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийн хурд 11,9% буюу өмнөх оны мөн үеийнхээс 6,7%-аар өссөн байна. (Статистикийн хороо) Дундаж нь 9-10% байх болно. (ОУВС, Эдийн засгийн судалгааны мэдээ)
Судлаачдын үзэж буйгаар хэт их өсөлт нь халалтыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл шинэ хямрал бий болно гэсэн таамаглал гаргасaн. Сосейт Женерал банкны мэргэжилтэн Глен Магуэйр: хэт халалтын эхний шинж тэмдэг нь инфляцын өсөлт гэж үзсэн.
Төрийн дэмжлэгтэйгээр их хэмжээний зээл олгож буй нь дотоодод хиймэл эрэлт үүсгэсэн. Үүнээс болж үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл бий болжээ. Өнгөрсөн 5 жилийн хамгийн их өсөлтийн хурд энэ оны 3 сард ажиглагдсан байна.
Энэ нөхцөл байдлаас гарахын тулд төрөөс явуулах бодлого нь:
1. Дахин санхүүжилтийн хүүг өсгөнө.
2. Юанийн ревальваци хийнэ. Өөрөөр хэлбэл юанийн үнэ өснө гэсэн үг юм.
Нөгөө талаас худалдааны бодлогод хямд юань нь асар их ашгийг Хятадад авчирдаг ч хямралаас гарах гол түлхүүр нь ханшны өсөлт гэж таамаглаж байна.
Джеймс Киндж (China shakes the world номын зохиолч) хэлэхдээ: хэт их хурдтай өсөлт нь хятадын эдийн засагт савангийн хөөсний үлгэрийг бий болгоно гэжээ. Өөрөөр хэлбэл хэт их өсөлт нь хөөсийг үүсгэж хагарсан тэр нь хагарсан тохиолдолд хятадын биш дэлхий нийтийн асуудал болно гэж тэрээр “Дэлхийг хятадууд сэгсэрнэ” номдоо бичжээ.
Хятадын гол толгойны өвчин нь үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл, инфляц зэрэг болно. Энэ нь мөнгөний бодлогыг зогсоохоос аргагүй байдалд хүргэж үр дүнд нь зээл, бусад төрийн дэмжлэг зогсоно.
Үр дүнд нь түүхий эдийн импортын үнэ буурна.
2009 онд хэт их хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийснээс болж эдийн засгийн төвийн мужуудад 70-80%ийн үнийн өсөлт бий болсон.
Нийт нутгаар 2010 онд инфляцаас болж өргөн хэрэглээний барааны үнэ өсөх хандлагатай байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн сард 3-6% өсөлттэй. Монгол улсын хувьд импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийн хажуугаар түүний эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах гол асуудлыг үүсгэнэ.
Цаашид экспортын нүүрс, түүхий эдийн үнэ буурч болзошгүй.
2010 оны 5 сарын байдлаар 7,5 триллион юанийн зээл зээл олгосон буюу 2009 оныхтой харьцуулбал 30%-аар бага байна.
Дүгнэлт: Цаашид тухайн цаг үеийн Мөнгөний бодлогын өөрчлөлтийг ажиглаж ахин судалгаа хийх шаардлага тулгарч байна.

Чингэлэг гаалийн хяналтын объект болох нь

1. Чингэлэг, үндсэн ойлголтууд
• Чингэлэг тээврийн хэрэгсэл болох нь,
• Чингэлгийн төрөл, хэлбэр,
• Чингэлгийн жин ба хэмжээ,
• Чингэлгийн тэмдэглэгээ,
• Чингэлгийн хэлбэрийг кодоор илэрхийлэх,
• Тэмдэглэгээнд хэрэглэх улсуудын код,
• Чингэлгийн нэр томьёо,товчлол,
• Чингэлгийн бэхэлгээ,
• Чингэлгийн аюулгүй байдал, стандарт, шаардлага

2. Эрх зүйн зохицуулалт
• Чингэлгийн хэлэлцээрүүд,
• Тээврийн байгууллагын шаардлага,
• Даатгал,
• ОУ-ын чингэлэг бүртгэл,

3. Чингэлгийн тээвэр, Гаалийн хяналт, шалгалт
• Монголын чингэлгийн тээвэр,
• Монгол дахь чингэлгийн эргэлтийн хяналтын асуудал
• Чингэлгийн жин, тэмдэглэгээ, код, бүтүүмжлэл шалгах,
• Бэхэлгээ шалгах,
• Чингэлгийн шалгалт, эрсдэл. \нуувч болгох, луйвар\

Оршил
Чингэлэг нь 20-р зуунд хүн төрөлхтний олон улсын ачаа тээврийн хөгжилд гаргасан томоохон ололтуудын нэг билээ. Чингэлэг нь аливаа зүйлийг хадгалах ба тээвэрлэх зориулалттай олон төрөлтэй хэрэгсэл бөгөөд янз бүрийн материалаар төрөл бүрийн хэмжээтэй хийгддэг ажээ. Цэвэлийн толь бичигт тодорхойлсноор: чингэлэг нь эд юмс хадгалах зориулалтаар хийсэн сав хэмээн тодорхойлсон.
Монголчууд хоол бэлтгэх, болон эд хогшлыг хадгалах зориулалтаар эргэнэг, чингэлэг гэсэн гэрийн тавилга хэрэглэдэг байв. 13-р зууны үед их монгол улс торгоны замаар хийх тээврийг зохицуулах үүднээс бараа таваарыг ямаан чингэлэг, морин чингэлэг, тэмээн чингэлэг хэмээн ангиллан 4 ямаан чингэлэг нэг морин чингэлэг, 2 морин чингэлэг нэг тэмээн чингэлэг болон задарч нийлүүлж байсан нь өнөөгийн чингэлгийн үндсэн үүргийг илэрхийлж байжээ. Харин 1960-аад оны үеэс Европын улс хоорондын тээвэрт анхны 5тн, 20тн, 40тн даац бүхий чингэлэг ашиглаж эхэлсэн байна.
Өнөөдөр олон улсын төвшинд Олон Төрөлт Тээврийн Чингэлгийн Хороо \The Bureau International des Containers et du Transport Intermodal (BIC)\ болон Олон Улсын Чингэлэг Эзэмшигчдийн Холбоо \Institute of International Container Lessors\ нь чингэлгийн тухай судалгаа явуулдаг. 2009 оны байдлаар ачаа тээврийн эргэлтэд 90 сая гаруй чингэлэг ашиглагдаж, үйлдвэрлэлээс жил бүр 3 сая нийлүүлэгддэг ажээ.
Энэхүү бие даалтын ажил нь олон улсын тээврийн чингэлэг, тэдгээрт тавих гаалийн хяналтын асуудал, орчин үеийн тулгамдсан асуудлуудыг тодруулахад оршино.
Бүлэг нэг. Чингэлэг, түүний тухай ойлголтууд
1.1 Чингэлгийн түүх
Орчин үед олон улсын тээвэрт хэрэглэгдэж буй стандарт 10, 20, 40 тоннын чингэлгийн түүх “Сий ланд” (Sea land) тээврийн компанийн эзэн Малколм П.Мклин (Malcolm P. McLean )-ноос эхлэлтэй. Тэрээр 1930 оны үеэс далайн тээврийн зах зээлд орж ирсэн бөгөөд ачааг тээвэрлэхийн тулд тээврийн хэрэгсэлд ачдаг, буулгадаг, ахин ачдаг үйл явцыг хөнгөвчлөх оролдлогыг хийжээ. Ном зохиолд бичсэнээр анхны тээврийн чингэлэг ачсан “Ideal X” нэртэй хөлөг 1956 оны 4 сарын 26-нд 56 чингэлэг ачиж Англиас АНУ-руу тээвэр хийсэн аж. Харин анхны чингэлэгт зориулагдсан тээврийн хөлөг “Макстон” 60 чингэлэг ачих боломжтойгоор 1956 оны 5 сард хийгдсэн.
1.2 Чингэлгийн тодорхойлолт
Чингэлгийн тухай олон улсын гэрээ, хэлэлцээр болон Монгол улсын хууль тогтоомжид юу гэж тодорхойлсныг сонирхож үзье.
2008 онд шинэчлэн батлагдсан Гаалийн тухай хуулийн 3.1.5-д “тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг ойлгоно гэжээ. Өөрөөр хэлбэл чингэлэг нь гаалийн хууль тогтоомжид тээврийн хэрэгсэлд хамаарахыг тодотгож өгчээ.
Овор хэмжээ, тэмдэглэгээ, дугаар бохир жин, хийц нь стандартчилагдсан дотор нь ачаа ачих зориулалттай ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж нэг болон хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж болох, ачиж буулгах, шилжүүлэн ачих үед механикжсан ачих буулгах хэрэгсэл ашиглаж болохуйц тоноглол бүхий тээврийн нэгжийг чингэлэг гэж МТЗ-аас гаргасан ачаа тээврийн мэдээллийн эмхтгэл-II-д бичжээ.
Олон улсын гэрээ, хэлэлцээрт чингэлгийг хэрхэн тодорхойлсныг үзвэл дараах байдалтай байна. Киото конвенцын тусгай хавсралтын Е 1-р бүлгийн тодорхойлолтод заахдаа: нэг куб метр буюу түүнээс дээш дотоод эзлэхүүнтэй чингэлэг нь тээврийн хэрэгсэл юм гэжээ.
НҮБ-ын 1973 оны Олон улсын чингэлгийн аюулгүй байдлын тухай конвенцын 2 зүйл, тодорхойлолтод зааснаар чингэлэг нь:
а. бат бөх шинжтэй, олон хэрэглэгдэх,
б. ачааг тээвэрлэлтийг хөнгөвчлөх зорилгоор олон тээврийн хэрэгсэлд ачих зориулалт бүхий тодорхой загвараар хийсэн,
в. булангийн фитинг бүхий бэхэлгээ хийх зориулалтаар загварчлагдсан.
г. гадаад доод дөрвөн булангийн дундах зай нь 14 м2-с багагүй, дээд булангийн фитингийн зай 7 м2-с их байна гэжээ. Тээврийн хэрэгслийн онцлогийг тодорхойлохдоо “Чингэлэг нь зөвхөн тээврийн хэрэгслийн арлын дээр тээвэрлэгдэж байгаа үед тээврийн хэрэгсэл болно” хэмээн заажээ.
1975 оны ТИР буюу Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенцийн Ерөнхий зүйлийн Е-д заахдаа: чингэлэг гэдэг нь тээврийн тоног төхөөрөмж (өргөгч машин, салгаж болдог түлшний сав болон бусад төстэй бүтэц):
(i)бараа хийх зориулалт бүхий бүрэн болон хагас хаалттай хэсэг,
(ii) ахин дахин хэрэглэхэд тохиромжтой байх үүднээс нэлээд бөх бат, байнгын шинжтэй,
(iii) завсрын дахин ачилт хийхгүйгээр нэг юм уу хэд хэдэн тээврийн хэрэгслийг ашиглан бараа тээвэрлэлтийг хөнгөвчлөхөөр хийгдсэн,
(iv) тухайлбал тээврийн нэг хэрэгслээс нөгөө рүү шилжүүлэхэд хялбар дөт байхаар хийгдсэн,
(v) дүүргэх болон хоослоход хялбар дөт байхаар хийгдсэн,
(vi) дотор талын эзлэхүүн нь 1 куб. метр болон түүнээс дээш байна.
“салгаж авч болох тэвш” нь чингэлгийн нэгэн адил тооцогдоно гэжээ.
Дээрх тодорхойлолтуудад үндэслэн дүгнэхэд ачаа тээвэрт хэрэглэгдэж буй чингэлэг нь овор хэмжээ, тэмдэглэгээ, дугаар бохир жин, хийц нь стандартчилагдсан дотор нь ачаа ачих зориулалттай ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж нэг болон хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж болох, ачиж буулгах, шилжүүлэн ачих үед механикжсан ачих буулгах хэрэгсэл ашиглаж болохуйц тоноглол бүхий тээврийн нэгж ажээ.
1.3 Чингэлгийн төрлүүд
ХХ зууны 60-аад он хүртэл олон улсын худалдаанд оролцогчдод барааг тээвэрлэх баглаа боодол, чанарын хадгалалт, тээврийн аюулгүй байдал зэрэг асуудлууд толгойны өвчин болж байв. Олон улсын тээвэрт дахин хэрэглэгдэх боломжтой, бат бөх, хөнгөн, найдвартай чингэлэг гарч ирснээр худалдааны салбарт шинэ дэвшил гарчээ. Чингэлгийн ач холбогдол, эдийн засгийн үр дагаврыг тооцоод баршгүй юм. Товчхон хэлбэл чингэлэг нь тээврийн явцад ачааг олон дахин ачиж, буулгалгүй олон тээврийн хэрэгслээр хөнгөн, шуурхай, найдвартай, тээвэрлэх боломжийг бий болгосон. Чингэлэг нь олон төрөлтэй боловч олон улсын тээврийн заншилд нэг мөр болгох үүднээс Олон улсын стандартчиллын газраас “ISO” хэмжээ, даац, зориулалт, г.м шалгуураар чингэлгийн төрлүүдийг гаргасан.
Олон Улсын Стандартчлалын байгууллагын зөвлөмжид зааснаар чингэлгийн өндөр өргөний хэмжээнд нэгэн ижил стандарт буюу 2,44 м \8фут\, харин уртын хувьд загварын зарчмаар 40 футийн чингэлгийн уртад харьцуулж 40-ийн 1; 3/4; 1/2; 1/4 буюу 40, 30, 20, 10 футийн чингэлэг гэж тогтоосон. Мөн өндрийн хувьд 8,5-9 футээр (High Cube) бага зэрэг зөрүү гардаг. Чингэлгүүд нь дараах төрөлтэй байна. Үүнд:
• ерөнхий зориулалтын standard container),
• дээвэр нь онгорхой (Open Top),
• бэхэлгээ суурьт (Flatrack),
• суурьт (Platform),
• хөлдөөгч чингэлэг (Refregerated container),
• халаалттай чингэлэг,
• шингэний чингэлэг "TANK",
Эдгээр чингэлгүүдийн тухай товч танилцуулбал:
1. Ерөнхий зориулалтын чингэлэг буюу монголчууд нэршиж дассанаар 20 тонны чингэлэг. (ISO 1496/1) бүтэн хаагддаг, тоос шороо орохоос хамгаалагдсан, хатуу дээвэр, хажуугийн ханатай, аль нэг талдаа ачаа ачих хаалгатай байдаг.
2. Ерөнхий зориулалтын чингэлэг буюу монголчууд нэршиж дассанаар 40 тонны чингэлэг. (ISO 1496/1) бүтэн хаагддаг, тоос шороо орохоос хамгаалагдсан, хатуу дээвэр, хажуугийн ханатай, аль нэг талдаа ачаа ачих хаалгатай байдаг.
3. Дээвэр нь онгорхой (Open Top), 20 ба 40 футийн чингэлэг байдаг. [ISO 1496/1] Ерөнхий зориулалтын чингэлэгтэй адил боловч хатуу дээвэргүйгээр ялгаатай. Орой нь онгорхой боловч уян налархай, хурааж, эвхэх боломжтой хамгаалалтын нөмрөгтэй байдаг.
4. Бэхэлгээ суурьт (Flatrack), 20 ба 40 футийнх байдаг. Хажуу ханагүй, хаалганы оронд бэхэлгээний хана байдаг. Бүх ачааны даацыг өөр дээрээ авах бүртгэлийн шаардлагатай мэдээллүүд бүхий арлаас бүрдэх чингэлэг юм.
5. Суурьт (Platform), бэхэлгээ суурьт чингэлэгтэй адил боловч бэхэлгээний ханагүй, арал бүхий чингэлэг юм.
6. Хөлдөөгч чингэлэг (Refregerated container), энэ нь 40 футийн ерөнхий зориулалтын чингэлэгтэй төстэй боловч тусгай дулаан хадгалагч материалаар доторлосон, өөр дээрээ хөлдөөгч төхөөрөмжтэй чингэлэг юм.
7. Шингэний чингэлэг "TANK", (ISO 1496/3) шингэн хадгалах зориулалт бүхий савтай, ачиж буулгахад зориулж каркас, арлаар тоноглосон байдаг.


1.4 Чингэлгийн жин ба хэмжээ
20 футийн (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 20' = 6096 mm 7' 9.25" = 2370 mm 8'6" = 2591 mm
Дотоод 19' 5.75" = 5935 mm 7' 8" = 2335 mm 7' 9.75" = 2383 mm
Хаалга --- 7' 8" = 2335 mm 7' 6.25" = 2292 mm
Жин:
Дээд бохир жин 52910 lbs = 24000 kg
Баглаа 4585 lbs = 2080 kg
Ачааны дээд хэмжээ 48325 lbs = 21920 kg
Ачааны агууламж: 1197.25 cu. ft. = 33.9 cub. m
40 футийн (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 40' = 12192 mm 8' = 2438 mm 8' 6" = 2591 mm
Дотоод 39' 5.25"= 12022 mm 7' 5.625" = 2352 mm 7' 10.25" = 2395 mm
Хаалга --- 7' 8.25" = 2343 mm 7' 5.75" = 2280 mm
Жин:
Дээд бохир жин 67200 lbs = 30480 kg
Баглаа 8600 lbs = 3900 kg
Ачааны дээд хэмжээ 58600 lbs = 26580 kg
Ачааны агууламж: 2392 cu. ft. = 67.7 cub. m
40 футийн high cube (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 40' = 12192 mm 8' = 2438 mm 9' 6" = 2895 mm
Дотоод 39' 3.25"= 12022 mm 7' 8.5" = 2352 mm 8' 10.25" = 2700 mm
Хаалга --- 7' 5.75" = 2340 mm 8' 5.75" = 2585 mm
Жин:
Дээд бохир жин 67200 lbs = 30480 kg
Баглаа 9150 lbs = 4150 kg
Ачааны дээд хэмжээ 58050 lbs = 26330 kg
Ачааны агууламж: 2697 cu. ft. = 76.4 cub. m
20 футийн хөлдөөгчтэй (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 20' = 6096 mm 7' 9.25" = 2370 mm 8'6" = 2591 mm
Дотоод 5455 mm 2260 mm 2275 mm
Хаалга --- 2237 mm 2260 mm
Жин:
Дээд бохир жин 27000 kg
Баглаа 3050 kg
Ачааны дээд хэмжээ 23950 kg
Ачааны агууламж: 28.0 cub. m
40 футийн хөлдөөгчтэй (ган) чингэлэг: :
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 40' = 12192 mm mm 8' = 2438 mm 8' 6" = 2591 mm
Дотоод 11555 mm 2286 mm 2280 mm
Хаалга --- 2285 mm 2245 mm
Жин:
Дээд бохир жин 67200 lbs = 30480 kg
Баглаа 4370 kg
Ачааны дээд хэмжээ 26110 kg
Ачааны агууламж: 60.2 cub. m
40 футийн high cube хөлдөөгчтэй (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 40' = 12192 mm 8' = 2438 mm 9' 6" = 2895 mm
Дотоод 11560 mm 2286 mm 2500 mm
Хаалга --- 2286 mm 2478 mm
Жин:
Дээд бохир жин 67200 lbs = 30480 kg
Баглаа 4200 kg
Ачааны дээд хэмжээ 26280 kg
Ачааны агууламж: 66.1 cub. m
20 футийн Open Top (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 20' = 6096 mm 8' = 2438 mm 8'6" = 2591 mm
Дотоод 19' 4.3"= 5902 mm 7' 4.1" = 2240 mm 7' 8.5" = 2352 mm
Хаалга --- 7' 7.9" = 2335 mm 7' 4.1" = 2240 mm
Жин:
Дээд бохир жин 52910 lbs = 24000 kg
Баглаа 5380 lbs = 2440 kg
Ачааны дээд хэмжээ 47520 lbs = 21560 kg
Ачааны агууламж: 1133 cu. ft. = 32 cub. m
40 футийн Open Top (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 40' = 12192 mm 8' = 2438 mm 8' 6" = 2591 mm
Дотоод 39' 5.2"= 12021 mm 7' 8.4" = 2350 mm 7' 7.7" = 2330 mm
Хаалга --- 7' 8" = 2338 mm 7' 3.8" = 2234 mm
Жин:
Дээд бохир жин 79370 lbs = 36000 kg
Баглаа 9760 lbs = 4430 kg
Ачааны дээд хэмжээ 69600 lbs = 31570 kg
Ачааны агууламж: 2355 cu. ft. =66.7 cub. m
20 футийн Flatracks (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 20' = 6096 mm 8' = 2438 mm 8' 6" = 2591 mm
Дотоод 18' 9.4" = 5727 mm 7' 4.1" = 2240 mm 7' 1.3" = 2170 mm
1' 4.6" = 420 mm (жижиг хэмжээтэй)
Хаалга --- --- ---
Жин:
Дээд бохир жин 66140 lbs = 30480 kg
Баглаа 6500 lbs = 2950 kg
Ачааны дээд хэмжээ 60690 lbs = 27530 kg
Ачааны агууламж: 986 cu. ft. = 27.9 cub. m
40 футийн Flatracks (ган) чингэлэг:
Хэмжээ: Урт Өргөн Өндөр
Гадаад 40' = 12192 mm 8' = 2438 mm 8' 6" = 2591 mm
Дотоод 39' 5.6"= 12032 mm 7' 4.1" = 2240 mm 6' 8.1" = 2034 mm
1' 10.4" = 570 mm (жижиг хэмжээтэй)
Хаалга --- --- ---
Жин:
Дээд бохир жин 88180 lbs = 45000 kg
Баглаа 12190 lbs = 5530 kg
Ачааны дээд хэмжээ 87,020 lbs = 39470 kg
Ачааны агууламж: 1936 cu. ft. = 54.8 cub. m
1.5 Чингэлгийн тэмдэглэгээ ISO 6346
Чингэлгийн эргэлтэд хяналт тавих, эзэмшил нотлох, гарал үүсэл тодорхойлох зорилгоор олон улсын чингэлгийн товчооноос \International Container Bureau\ боловсруулсан стандартын дагуу чингэлэгт тэмдэглэгээг хийдэг. Тэмдэглэгээ нь дараах мэдээллийг өөртөө агуулна. Үүнд:
1. Тодорхойлох систем:
• эзэмшигчийн код буюу БИК код,
• ангилал тогтоох,
• бүртгэлийн дугаар,
• хяналтын тоо,
2. Хэмжээ ба төрлийн код,
3. Улсын код,
4. Ашиглалтын тэмдэглэгээ,
Тэмдэглэгээний код нь хоёр мөрөөс бүрдэх ба 6 латин цагаан толгойн үсэг, 11 араб тооноос бүрдэх нийт 17 тэмдэгт агуулна.
Эхний мөрөнд эзэмшигчийн мэдээллийг агуулсан латин цагаан толгойн 4 үсэг бүхий тэмдэглэгээ байна. 4 тэмдэгтийн сүүлийн үсэг U байвал тухайн чингэлэг ачааны ерөнхий, J тусгай тоног төхөөрөмж бүхий, Z ачааны чиргүүл ачих зориулалтынх гэсэн утга агуулна. Эхний гурван үсэг нь олон улсын чингэлгийн товчооны бүртгэлд орсон үсгэн мэдээлэл юм. Үүний дараа 7 тоон тэмдэгтээс бүрдэх мэдээлэл дагалдана. Сүүлийн тоо нь хяналтын тоо байх бөгөөд тухайн мэдээллийн баталгаа болдог төдийгүй түүнийг тооцох аргачлалыг дараагийн сэдэвт дэлгэрэнгүй тайлбарлана.
Хоёр дахь мөр нь мөн үсгэн ба тоон тэмдэгтээс бүрдэнэ. Үсгэн тэмдэгт нь хоёр зарим тохиолдолд гурван латин үсгээс бүрдэх чингэлэг эзэмшигчийн гарал үүслийн орныг харуулна. Дараагийн тоон хэсэг нь 4 тэмдэгтээс бүрдэх чингэлгийн хэлбэр, хэмжээний тухай мэдээлэх үүрэгтэй.
Эхний хоёр тоон тэмдэгт нь өндөр ба урт харин сүүлийн хоёр тэмдэгт нь чингэлгийн онцлог, зориулалт зэргийн тухай мэдээллийг агуулна.
1.6 Чингэлгийн хяналтын тоо шалгах
Чингэлгийн тэмдэглэгээ нь эхний мөрний код нь 11 тэмдэгтээс бүрдэнэ. 4 үсгэн тэмдэг нь эзэмшигчийн тухай, 6 тоон тэмдэг нь чингэлгийн бүртгэлийн дугаар, 7-р тоон тэмдэгт нь хяналтын тоо байдаг.
Хяналтын тоо нь дараах алгоритмоор бодож гаргана – үсгэн тэмдэгт бүрд тохирох 10-ээс дээш тоон эквиваленттай байдаг.

Үсэг Т.Э. Үсэг Т.Э. Үсэг Т.Э. Үсэг Т. Э.
A 10 H 18 O 26 V 34
B 12 I 19 P 27 W 35
C 13 J 20 Q 28 X 36
D 14 K 21 R 29 Y 37
E 15 L 23 S 30 Z 38
F 16 M 24 T 31
G 17 N 25 U 32

Тоон эквивалент бүр нь 2-ийн тэгээс 10 хүртэлх дараалсан зэрэгт дэвшүүлсэн тоогоор үржүүлнэ. Өөрөөр хэлбэл 2ийн зэрэгт дэвшүүлсэн жингийн коэффициент нь дараах байдалтай байна.
№ зэрэг 1 2 3 4 5 6 7 8 9 10
жингийн коэффициент 1 2 4 8 16 32 64 128 256 512
эдгээрийг хооронд нь үржүүлсний үржвэрийг 11-д хувааж, гарсан үлдэгдлээр нь хяналтын тоог дараах хүснэгтээр тодорхойлно.
Үлдэгдэл 10 9 8 7 6 5 4 3 2 1 0
Хяналтын тоо 0 9 8 7 6 5 4 3 2 1 0
Өдрөөс өдөрт бизнесийн хөгжлийн хурдаар ISO 6346-ыг баримтлаагүй чингэлгийг эргэлтэд оруулсан байдаг учраас хяналтын тоо зөрөх асуудал гардаг. Гэвч эдгээр чингэлгүүд нь зөвхөн тухайн тээвэрлэгч компанийн сүлжээнээс гардаггүй, чанарын хувьд чингэлгийн аюулгүй байдлын хэлэлцээрт нийцсэн байдаг.
1.7 Чингэлгийн кодын мэдээллийн агуулга ISO 1496
Чингэлэгийн төрөл Онцлог Кодын агуулга*
Ерөнхий зориулалтын Хоёр ба нэг талдаа хаалгатай 00
Хажуу хана нь нэг ба хоёр талдаа хаалгатай 01
Хажуу хананы аль нэг нь хаалгатай 01
Хоёр ба нэг талдаа хаалгатай, дээвэр нь онгойдог 03
Аль нэг хана нь, аль нэг тал нь хаалга болдог, дээвэр нь онгойдог 04
Нөөцөд байгаа 05 - 09
Агааржуулагчтай 25 см-с бага агааржуулагчтай 10
25 см-с их агааржуулагчтай 11
Нөөцөд байгаа 12
Хүчээр онгойлгодог агааржуулалтын системтэй Агааржуулалтын автомат системтэй 13
Нөөцөд байгаа 14
Агааржуулалтын механик систем дотроо байгаа 15
Нөөцөд байгаа 16
Агааржуулалтын механик систем гаднаа байгаа 17
Нөөцөд байгаа 18, 19
Битүү систем Хаалттай 20
Агааржуулалтын нүх гаргасан 21
Агааржуулалтыг гадны хүчээр хийдэг 22
Дуу нэвтрэхгүй 23
Нөөцөд байгаа 24
Нарийн тоноглогдсон Амьд амтан 25
Авто машин 26
Нөөцөд байгаа 27-29
Халуун, дулааны:
Хөлдөөх ISO 1496/2 стандартад нийцсэн К^ & 0,4 Вт/(м2- °С) бодис зарцуулалт\дотоод хэм бүхий 30
ISO 1496/2 стандартад нийцсэн <, 0,4 Вт/(м2- °С), бодис зарцуулалт\дотоод хэм бүхий автомат хөлдөөгчтэй 31
Халаах, хөлдөөх ISO 1496/2 стандарттай 0,4 Вт/(м2- °С), халаадаг, хөлдөөдөг 32
Халаах <, 0,4 Вт/(м2- °С), халаадаг, ISO 1496/2 стандартад нийцсэн 33
Нөөцөд байгаа 34, 35
Өөрийн халаах хөлдөөх системтэй <0,4 Вт/(м2- °С) өөрийн систем бүхий хөлдөөгч 36
>0,4 Вт/(м2- °С), өөрийн систем бүхий хөлдөөгч 37
<0,4 Вт/(м2- °С), халаагчтай 38
Нөөцөд байгаа 39
Гадна байрлах хөлдөөгч, халаагчтай Чингэлэгийн гадна тусдаа төхөөрөмжөөр хөлдөөдөг, халаадаг < 0,4 Вт/(м2- °С) 40
Чингэлэгийн гадна тусдаа төхөөрөмжөөр хөлдөөдөг, халаадаг >0,4 Вт/(м2- °С) 41
Чингэлэгийн гадна тусдаа төхөөрөмжөөр хөлдөөдөг, халаадаг < 0,7 Вт/(м2- °С) 42
Нөөцөд байгаа 43, 44
Дулаан хадгалагч < 0,4 Вт/(м2- °С) 45
< 0,7 Вт/(м2- °С) 46
Нөөцөд байгаа 47 - 49
Дээвэр нь онгорхой Хоёр ба нэг талдаа хаалгатай 50
Хажуу хана нь нэг ба хоёр талдаа хаалгатай 51
Хажуу хананы аль нэг нь хаалгатай 52
Хоёр ба нэг талдаа хаалгатай, дээвэр нь онгойдог 53
Аль нэг хана нь, аль нэг тал нь хаалга болдог, дээвэр нь онгойдог 54
Нөөцөд байгаа 55 - 59
Суурьт Суурьт 60
Бүрэн тоноглогдоогүй суурьт Хатуу тоноглолтой 61
Тус тусдаа тоноглолтой 62
Агуулахын тоноглолтой 63
Тус тусдаа агуулахын тоноглолтой 64
Бүрэн тоноглогдсон суурьт Дээвэр бүхий 65
Онгорхой 66
Дээвэргүй, хажуу хана, хаалгаггүй 67
Нөөцөд байгаа 68, 69
Шингэн тээвэрлэх Аюулгүй шингэн тээвэрлэх, дараах даралт бүхий мПа:
0,045 70
0,150 71
0,265 72
Аюултай шингэн тээвэрлэх, дараах даралт бүхий мПа:
0,150 73
0,265 74
0,400 75
0,600 76
Шингэн хий тээвэрлэх, дараах даралт бүхий мПа:
1,050 77
2,200 78
Шингэн тээвэрлэх Нөөцөд байгаа 79
Хуурай, задгай ачаа тээвэрлэх Хаалттай 80
Хуурай, задгай ачаа тээвэрлэх Өөрийн агааржуулалттай 81
Гадны агааржуулалттай 82
Агаар ордоггүй 83
Нөөцөд байгаа 84
Хуурай, задгай ачаа тээвэрлэх Хөндлөнгийн ачилт, дараах даралттай, мПа:
0,150 85
0,265 86
Сорох буулгалт, дараах даралттай, мПа:
0,150 87
0,265 88
Нөөцөд байгаа 89
Агаарын тээврийн - 90 - 99
1.8 Тэмдэглэгээнд хэрэглэгддэг улсуудын код ISO 3166
AD Andorra
AE United Arab Emirates
AF Afghanistan
AG Antigua & Barbuda
AI Anguilla
AL Albania
AM Armenia
AN Netherlands Antilles
AO Angola
AQ Antartica
AR Argentina
AS Samoa ( American )
AT Austria
AU Australia
AW Aruba
AZ Azerbaidjan
BB Barbados
BD Bangladesh
BE Belgium
BF Burkina Faso
BG Bulgaria
BH Bahrain
BI Burundi
BJ Benin
BM Bermuda
BN Brunei Darussalam
BO Bolivia
BR Brazil
BS Bahamas
BT Bhutan
BW Botswana
BY Belarus
BZ Belize
CA Canada
CC Cocos Islands
CF Cent African Republic
CG Congo
CH Switzerland
CI Ivory Coast
CK Cook Islands
CL Chile
CM Cameroon
CN China
CO Colombia
CR Costa Rica
CS Czech Republic
CU Cuba
CV Cape Verde
CX Christmas Islands
CY Cyprus
DE Germany
DJ Djibouti
DK Denmark
DM Domenica
DO Domenican Republic
DZ Algeria
EC Ecuador
EE Estonia
EG Egypt
ES Spain
ET Ethiopia
FI Finland
FJ Fiji
FK Falkland Islands
FO Faeroe Islands
FR France
GA Gabon
GB United Kingdom
GD Grenada
GE Georgia
GF French Guyana
GH Ghana
GI Gibraltar
GL Greenland
GM Gambia
GN Guinea
GP Guadaloupe
GQ Equatorial Guinea
GR Greece
GT Guatamala
GU Guam
GW Guinee Bissau
HK Hong Kong
HN Honduras
HR Croatia
HT Haiti
HU Hungary
ID Indonesia
IE Ireland
IL Israel
IN India
IQ Iraq
IR Iran
IS Iceland
IT Italy
JM Jamaica
JO Jordan
JP Japan
JT Johnston Island
KE Kenya
KG Kyrgyzstan
KH Kampuchea
KI Kiribati
KM Comoros
KN St. Kitts & Nevis
KP Korea ( North )
KR Korea ( South )
KW Kuwait
KY Cayman Islands
KZ Kazakstan
LA Lao
LB Lebanon
LC St. Lucia
LI Liechtenstein
LK Sri Lanka
LR Liberia
LS Lesotho
LT Lituania
LU Luxembourg
LV Latvia
LY Libya
MA Morocco
MC Monaco
MD Moldova
MG Madagascar
MI Midway Islands
MK Macedonia
ML Mali
MN Mongolia
MO Macau
MQ Martinique
MR Mauritania
MS Montserrat
MT Malta
MU Mauritius
MV Maldives
MW Malawi
MX Mexico
MY Malaysia
MZ Mozambique
NA Namibia
NC New Caledonia
NE Niger
NF Norfolk Island
NG Nigeria
NI Nicaragua
NL Netherlands
NO Norway
NP Nepal
NR Nauru
NU Niue
NZ New Zealand
OM Oman
PA Panama
PC Marshall Islands
PE Peru
PF French Polynesia
PG Papua New Guinea
PH Philippines
PK Pakistan
PL Poland
PM St. Pierre & Miquelon
PR Puerto Rico
PT Portugal
PY Paraguay
QA Qatar
RE Reunion
RO Roumania
RU Russia
RW Rwanda
SA Saudi Arabia
SB Solomon Islands
SC Seychelles Islands
SD Sudan
SE Sweden
SG Singapore
SH St. Helena
SI Slovenia
SK Slovakia
SL Sierra Leone
SM San Marino
SN Senegal
SO Somalia
SR Suriname
ST Sao Tome & Principe
SV El Salvador
SY Syria
SZ Swaziland
TC Turks & Caicos Islands
TD Chad
TG Togo
TH Thailand
TJ Tajikistan
TM Turkmenistan
TN Tunisia
TO Tonga
TR Turkey
TT Trinidad & Tobago
TV Tuvalu
TW Taiwan
TZ Tanzania
UA Ukraine
UG Uganda
US U.S.A.
UY Uruguay
UZ Uzbekistan
VC St.Vincent & Grenadines
VE Venezuela
VG Virgin Islands ( British )
VI Virgin Islands ( U.S. )
VN Vietnam
VU Vanuatu
WF Wallis & Futuna
WK Wake Island
WS Samoa
YD Yemen ( Democratic )
YE Yemen Arab Republic
YU Yugoslavia
ZA South Africa
ZM Zambia
ZR Zaire
ZW Zimbabwe

1.9 Чингэлэг дээрх бичээснүүд:
×èíãýëýã äýýð äàðààõ áè÷ýýñ¿¿ä áàéíà: Õààëãàí äýýð
- Äýýä áîõèð æèí (MGW)
- Чèíãýëãèéí ººðèéí æèí (TARE)
- Кèëîãðàììààð (kg)
- Фóíòààð (lb)
áè÷ñýí áàéíà.
Æèøýý íü: ICC òºðëèéí ÷èíãýëãèéí äýýä áîõèð æèíã 24000 êã áèø õàðèí 24384 êã. Ýíý íü ôóíòûã êã-ä íàðèéâ÷ëàëòàéãààð øèëæ¿¿ëñýíýýñ áîëñîí áà çºâøººðºãäºõ õýìæýýíä íºëººëºõã¿é.
Õàæóóãèéí õàíàí äýýð: Ýýëæèò èõ çàñâàðûí õóãàöààã (ñàð áà îí) áè÷íý.
1.10 Чингэлгийн нэр томьёо
1. доод булангийн фиттинг - Lower corner fitting
2. дээд булангийн фиттинг - Upper corner fitting
3. агаар оруулах нүх - Air inlet
4. хажуу нугас - Lateral hinge
5. резин жийрэг - Rubber packing
6. хаалга - End door
7. хаалганы түгжээ - Door locking gear
8. түгжээний хэсэг - Latch bar, locking rod
9. сэрээ орох нүх - Fork-lift pocket
10. хажуу хана - Side wall, lateral wall
1.11 Товчлол

Чингэлгийн хэлбэрээр

Товчлол Үзүүлэлт Орчуулга
AC Atmosphere Control Агаарын зохицуулалт бүхий
CF Collapsible Flat rack Эвхдэг
DF Drop Frame Бага хэмжээтэй
FB Flat Bed Нарийн
FR Flat Rack Урт
GC Garment Container Загвар
HH Half-Height Хагас өндөр
HT Hardtop Битүү
IN Insulated Битүүмжлэлтэй
OT Open Top Задгай
PC Dry Хуурай
PL Platform Суурь
RE Reefer Хөлдөөгчтэй
TC Tank Шингэний
TL Top Loader Голд нь ачих
TR Trailer Чиргүүл
VR Vehicle Racks Тээврийн хэрэгслийн
Чингэлгийн хэмжээгээр

Товчлол Үзүүлэлт
LTL Less Than Load
10X 10FT Any Height
20 20FT 8'6"
20A 20FT 9'0" High Cube
20B 20FT 9'6" High Cube
20S 20FT 8'0"
20X 20FT Any Height
24 24FT 8'6"
24A 24FT 9'0" High Cube
24B 24FT 9'6" High Cube
24S 24FT 8'0"
24X 24FT Any Height
35 35FT 8'6"
35A 35FT 9'0" High Cube
35B 35FT 9'6" High Cube

35S 35FT 8'0"
35X 35FT Any Height
40 40FT 8'6"
40A 40FT 9'0" High Cube
40B 40FT 9'6" High Cube
40S 40FT 8'0"
40X 40FT Any Height
42 42FT 8'6"
42A 42FT 9'0" High Cube
42B 42FT 9'6" High Cube
42S 42FT 8'0"
42X 42FT Any Height
42X 42FT Any Height
43 43FT 8'6"
43A 43FT 9'0" High Cube
43B 43FT 9'6" High Cube
43S 43FT 8'0"
43X 43FT Any Height
45 45FT 8'6"
45A 45FT 9'0" High Cube
45B 45FT 9'6" High Cube
45S 45FT 8'0"
45X 45FT Any Height
48 48FT 8'6"
48A 48FT 9'0" High Cube
48B 48FT 9'6" High Cube
48S 48FT 8'0"
48X 48FT Any Height
53 53FT 8'6"
53A 53FT 9'0" High Cube
53B 53FT 9'6" High Cube
53S 53FT 8'0"
53X 53FT Any Height



1.12 Чингэлгийн стандарт бэхэлгээний хэрэгслүүд
Чингэлгийг тээвэрлэх үед гарах эрсдэлээс хамгаалах зорилгоор олон удаа хэрэглэгдэх стандартын бэхэлгээний хэрэгслүүдийг хэрэглэнэ.
Орчин үед бэхэлгээний олон хэрэгслүүдийг өргөнөөр хэрэглэж байгаа боловч дараах бүлгүүдэд хувааж болохоор байна. Үүнд:
• татлага,
• боох,
• хэлхээ,
татлагын хэрэгсэлд олсон, төмөр троссон, сүлжээ, ган боолтон г.м

Зураг № 1
боох хэрэгсэл нь зориулалтаар татлагатай адил боловч задгай чингэлэгт ашиглагдана.
Гар аргаар мөн татах дараах хэрэгслийг ашиглана.

Зураг №2
Мөн чингэлэг хооронд холбох дараах хэрэгслүүдийг ашиглана.


Зураг №3, №4
мөн татлага бэхэлсэн гар түгжээг хэрэглэнэ.

Зураг 5

Зураг 6