Saturday, January 16, 2010

ЖДҮ зориулалт бүхий ГТ, НӨАТ чөлөөлөгдсөн барааны жагсаалт

ГААЛИЙН АЛБАН ТАТВАР БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН
АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ,
ЗАРИМ СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ


Нэг. Хөнгөн үйлдвэрийн салбар:

1. ОЁДОЛ, СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭР


БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8414.10.00 Вакуумын насос
2 8414.80.00 Сорох шүүгээ; хийн компрессор
3 8443.19.00 Хувцасны үлгэр хэвлэх принтер /плоттер/
4 8447.11.00 Дугуйлан /битүүлэн/ сүлжих машин
5 8447.12.00
6 8447.20.10 Хавтгайлан сүлжих машин
7 8447.20.20 Сүлжээсэн оёдлын машин
8 8448.51.00 Дэгээ, зүү
9 8451.30.00 Индүүдэх машин, халаагуурт пресс
10 8451.40.00 Угаах, цайруулах, будах машин
11 8451.50.00 Хуйлах, хайчлах, нүхлэх, эсгэх машин
12 8452.21.00 Оёдлын машин
13 8452.29.00
14 9017.10.00 CAD/CAM төхөөрөмж
15 9031.49.00 Хүний биед хувцасны загварын хэмжилт хийх төхөөрөмж

2. НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭР


БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8423.20.00 Туузан дамжуурга дээрх барааг тасралтгүй хэмжих жинлүүр
2 8423.30.00 Тогтоосон жинг хэмжихээр тохируулсан жинлүүр
3 8423.81.00 Жинлэх төхөөрөмж
4 8423.82.00
5 8423.90.10 Жинлүүрийн туухай
6 84.44 Нэхмэлийн химийн мяндас цувих, бүтэцжүүлэх, хэрчих машин
7 84.45 Нэхмэлийн мяндас бэлтгэх, ээрэх, томох, эрчлэх, нэхмэлийн утас ороох машин; хүр хорхойн бүрхүүл ороох машин
8 84.46 Нэхмэлийн суурь машин
9 84.47 Сүлжмэлийн машин
10 84.48 Зүйл 84.44-84.47-д хамаарах машин, туслах төхөөрөмжийн эд анги, тоног хэрэгсэл
11 84.49 Эсгий, техникийн эсгий, нэхээсгүй материалыг хийх, засах машин бүрх малгайн хэлбүүр.

12 84.51 Нэхмэлийн ээрмэл, даавуу, нэхмэл эдлэлийг угаах, цэвэрлэх, мушгих, хатаах, индүүдэх, уураар индүүдэх, цайруулах, будах, зөөлрүүлэх, засал хийх, хучаас тавих, нэвчээх машин төхөөрөмж; нэхмэл даавууг хуйлах, дэлгэх, эвхэх, хайчлах, нүхлэх машин, тэдгээрийн эд анги
13 9024.80.00 Сүлжмэл утас, даавууны чанар шалгах машин
14 9031.80.00 Нэхмэл материал шалгах багаж, хэрэгсэл

3. АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭР


БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8414.10.00 Вакуумын насос
2 8414.80.00 Сорох шүүгээ; хийн компрессор
3 8420.10.00 Хавтгайлан цувих машин
4 8421.19.00 Центрифугэн хатаагч
5 8421.29.00 Бохир ус цэвэрлэх ба шүүх төхөөрөмж; ультра, микро шүүгч
6 8424.20.00 Будаг шүршигч буу
7 8428.33.00 Туузан конвейр
8 8451.10.00 Хуурай хими цэвэрлэгээний машин
9 8451.30.00 Савхин эдлэл индүүдэх машин
10 8452.21.00 Оёдлын машин
11 8452.29.00
12 8452.30.00 Оёдлын машины зүү
13 8453.10.00 Арьс шир боловсруулах машин
14 8453.20.00 Гутал хийх, засах машин
15 8453.80.00 Арьс ширэн, үслэг, савхин эдлэл хийх, засах машин
16 8453.90.00 Арьс шир идээлэх, боловсруулах, арьс ширэн буюу савхин гутал, бусад эдлэл хийх, засах машины эд анги
17 8460.31.00 Эсгүүрийн хутга ирлэх, хурцлах машин
18 8479.82.00 Будаг, химийн бодис холих, хутгах машин
19 9017.10.00 CAD/CAM төхөөрөмж
20 9031.80.00 Арьс ширний гадаргуу хэмжих электрон машин
21 9032.10.00 Термостат
22 9032.89.00 Хий, шингэний автомат тохируулга, удирдлагын аппарат

4. МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8417.80.00 Модон банз хатаах камерыг халаах, хатуу түлшээр галладаг уурын зуух
2 8419.32.00 Мод хатаах камер
3 8424.20.00 Будаг шүршиж өнгөлөх шүршигч буу
4 8465.91.00 Мод хөрөөдөх машин
5 8465.92.00 Мод харуулдах, өөлөх, зорох, сам, углуурга, заадал гаргах машин
6
8465.93.00 Мод зүлгэх, өрөвтүүлэх, өнгөлөх машин
7 8465.95.00 Мод өрөмдөх, цүүцдэх машин
8 8465.96.00 Модон хуулга гаргах машин
9 8465.99.00 Мод зүйж наах машин
10 8479.30.00 Модны үртэс, зоргодос, целлюлозон ширхэглэгийг шахаж зоргодсон, эслэг хавтан хийх пресс, шахмал болон хорголжин түлш хийх машин, модыг нааж шахах шахуургын машин

5. ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 84.40 Ном дэвтэрлэх, хавтаслах, оёх машин, төхөөрөмж /номын шил оёх машин орно/, тэдгээрийн эд анги
2 8441.10.00 Цаас зүсэх, хэрчих машин; хаяг, шошго зүсэх машин
3 84.42 Хэвлэлийн хавтан, цилиндр /бул/ буюу хэвлэлийн бусад хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хийх зориулалттай машин, аппарат, төхөөрөмж; хэвлэлийн хавтан, цилиндр болон бусад хэрэглэгдэхүүн; хэвлэлийн зориулалтаар бэлтгэсэн /жишээ нь: хавтгайлсан, тэгшилсэн буюу өнгөлсөн/ хавтан, цилиндр болон чулуун бар
4 8443.11.00 Офсет хэвлэлийн машин /хуйлмал цаасан дээр хэвлэх/
5 8443.12.00 Офсет хэвлэлийн машин /22 х 36 см-ээс хэтрэхгүй хэмжээтэй хуудсан цаасан дээр хэвлэх/
6 8443.13.00 Офсет хэвлэлийн машин /бусад/
7 8443.14.00 Типографын өндөр хэвлэлийн машин /хуйлмал цаасан дээр хэвлэх/
8 8443.15.00 Типографын өндөр хэвлэлийн машин /хуйлмалаас бусад цаасан дээр хэвлэх/
9 8443.16.00 Флексографын хэвлэх машин
10 8443.17.00 Гүн хэвлэлийн машин
11 8443.91.00 Зүйл 84.42-т заасан машин, төхөөрөмжийн эд анги

6. ЦААСНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 84.39 Целлюлозон ширхэгт материалаар зутан үйлдвэрлэх, цаас, картон үйлдвэрлэх, засал хийх тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги
2 84.41 Цаасны зутан, цаас буюу картоны үйлдвэрлэлийн зориулалттай бусад машин төхөөрөмж /бүх төрлийн зүсэх, хэрчих машин орно/, тэдгээрийн эд анги

7. САВ, БАГЛАА БООДЛЫН ҮЙЛДВЭР


БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8441.10.00 Цаас буюу картон зүсэх, хэрчих машин
2 8441.20.00 Цаас картонон уут, хүүдий, дугтуй хийх машин

3 8441.30.00 Хэвлэн шахахаас өөр аргаар картонон хайрцаг, сав, авдар, хоолой, торх буюу эдгээртэй төстэй сав хийх машин
4 8441.40.00 Цаасны зутан, цаас буюу картонд бүтээгдэхүүний хэлбэр оруулан хэвлэн шахах машин
5 8452.21.00 Уут, хүүдий оёх машин
6 8452.29.00
7 8475.29.00 Шилэн лонх, консервны шилэн сав хийх машин, тоног төхөөрөмж
8 8477.10.00 Хуванцар лонх, сав даралтаар хэвлэх машин
9 8477.20.00 Хуванцар лонх, сав үйлдвэрлэх экструдер
10 8477.30.00 Хуванцар лонх, савыг үлээлгэн хэв оруулах машин
11 8477.40.00 Хуванцар лонх, савыг вакуумаар болон дулааны аргаар хэвлэх машин
12 9024.80.00 Мод цаасны зутан, цаас буюу картоны шинж чанарыг турших үйлдвэрийн болон лабораторийн машин, төхөөрөмж

8. НАНО, БИОТЕХНОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 70.17 Лабораторийн шилэн сав, багаж, аппарат; кварц кувет
2 73.09 Декантер
3 73.10 Ферментлэх танк
4 73.11 Шингэн азотын сав
5 8414.10.00 Вакуум насос /диффузийн насос/; вакуум аспиратор
6 8418.69.00 Циркуляциар хөлдөөгч
7 8418.99.10 Хөргүүрийн конденсатор
8 8419.20.00 Ариутгах шкаф
9 8419.39.00 Конвейртэй хатаагч; Вакуум хатаах зуух
10 8419.40.00 Ус, азот нэрэх, цэвэрлэх, ионгүйжүүлэх төхөөрөмж
11 8419.60.00 Агаар буюу бусад хийг шингэрүүлэх төхөөрөмж
12 8419.89.00 Биологийн эсийн болон нанобиотехнологийн судалгааны зориулалттай автоклав, хуурай ариутгагч; Лабораторийн инкубатор; Вакуум орчинд өтгөрүүлэгч; Нүүрсхүчлийн хийгээр хандлагч
13 8421.19.00 Цус ялгагч; ДНХ, нано нунтаг материалыг нягтаар нь ялгах центрифуг
14 8421.29.00 Бодис цэвэрлэх төхөөрөмж
15 8421.39.00 НЕРА стандартын агаарын шүүлтүүр
16 8422.20.00 Лабораторийн шилэн лонх, бусад сав цэвэрлэх, хатаах машин
17 8422.30.00 Бодис савлах төхөөрөмж
18 8424.20.00 Өндөр даралтаар шүршиж угаах машин
19 8424.89.00
20 8436.10.00 Малын тэжээл шахагч
21 8436.21.00 Өндөг дарагч инкубатор

22 8479.82.00 Нано нунтаг материал гарган авах зориулалттай бутлах, нунтаглах машин; 20-100 нм диаметртэй нано нунтаг материал гарган авах зориулалттай нано тээрэм нано нунтаг материал холих, хутгах машин; температурын тохируулгатай соронзон хутгагч төхөөрөмж; Өндөр хурдны вакуум хутгагч
23 8486.20.00 Хагас дамжуулагч хэрэгсэл үйлдвэрлэх машин, аппарат:
физик-уурын суултын төхөөрөмж /PVD/; хими-уурын суултын төхөөрөмж /CVD/; исэлдүүлэх зуух; молекуляр суултаар ургуулах төхөөрөмж /MBE/; термо-диффузийн төхөөрөмж; аннеалын зуух; химийн ба хуурай плазмын аргаар идүүлэх төхөөрөмж; ионжсон хийгээр бутлах төхөөрөмж; литографын төхөөрөмж; спин-центрифуг
24 8486.30.00
Хавтгай дэлгэц үйлдвэрлэх зориулалтын машин, аппарат: идүүлэх, боловсруулах, мөр гаргах болон цэвэрлэхэд зориулсан аппарат; центрифуган спин хатаагч; исэлдүүлэх, диффузлэх зуух, аннеалын зуух; физик-уурын суултын төхөөрөмж /PVD/; хими-уурын суултын төхөөрөмж /CVD/; зүлгэх, өнгөлөх машин; зүсэх, тэмдэглэх, зураас гаргах машин
25 8514.30.00 Нано нунтаг, нано материалыг 100°C-1500°C-д гарган авахад хэрэглэх, температур ба чийгшилтийн тохируулгатай конвекцийн зуух
26 90.11 Оптик микроскоп
27 90.12 Электрон микроскоп
28 9027.10.00 Хий буюу утаа шинжлэх аппарат; хий мэдрэгч
29 9027.30.00 Рентген фото-электрон спектрометр; хэт ягаан фото-электрон спектрометр; цөмийн соронзон резонанс спектрометр; электрон пара-соронзон резонанс спектрометр; люминесценц (флуоресценц ба фосфоресценц) спектрофотометр; хэт ягаан, үзэгдэх гэрлийн спектрофотометр; фурье хувиргалттай нил улаан спектрофотометр
30 9027.80.00
Калориметр; кварц кристалл микробаланс /QCM/; дифференциал термо-анализийн аппарат /DTA/; микро/нано нунтгийн хэмжээ болон гадаргуугийн талбайг тодорхойлох анализатор /particle analyser/
31 9030.20.00 Осциллоскоп, осциллограф
32 9030.31.00
Пико-амперметр; цахилгааны хүчдэл, гүйдлийг хэмжих универсал мультиметр
33 9030.33.00 Циклик вольтамметр /CV/
34 9030.89.00 Цахилгаан цэнэгийн давтамж хэмжигч

9. ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭ

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8450.20.00 Угаалга, цэвэрлэгээний газрын зориулалттай угаалгын машин
2 8450.90.00 Угаалга, цэвэрлэгээний газрын зориулалттай угаалгын машины эд анги
3 8451.10.00 Хуурай цэвэрлэгээний машин
4 8451.29.00 Хатаагч машин
5 8451.30.00
Индүүдэгч машин ба уурын индүү /даралтат хавтан халаагуурт пресс орно/
6 8451.40.00 Цайруулах, будах машин
7 8451.90.00 Хуурай цэвэрлэгээний машин, хатаагч, индүүдэх, цайруулах, будах машины эд анги

10. АЛТ, МӨНГӨН ЭДЛЭЛ БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛС ҮЙЛДВЭРЛЭЛ

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8454.30.00 Бэлэг дурсгалын зүйлсийн металл цутгах машин
2 8455.22.00 Өнгөт металл цувих машин
3 8456.10.00 Лазерийн технологиор сийлбэрлэх машин
4 8543.30.00 Электролизийн аргаар бүрж өнгөлөх машин
5 8461.90.00 Сийлбэрлэх машин
6 8462.10.00 Ган хэв, одон тэмдэг хэвлэн цохих машин, пресс
7 8462.99.00 Бэлэг дурсгалын зүйлс хэвлэн шахах машин
8 8514.20.00 Металл хайлах индукцийн зуух

Хоёр. Хүнсний үйлдвэрлэл:

11.СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭР


БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 70.17 Сүүний хүчил хэмжигч багаж; галактометр, бутирометр, лактобутирометр, уураг хэмжигч /альбуминометр/
2 73.09 Сүү хадгалах танк /300 л-ээс дээш багтаамжтай/
3 8405.10.00 Уурын генератор
4 8413.60.00 Тарагны насос
5 8413.70.00 Сүү, цэвэр усны насос /төвөөс зугтах үйлдэлтэй/
6 8414.30.00 Хөргөлтийн компрессор
7 8414.80.00 Хийн компрессор
8 8418.69.00 Мөсөн усны генератор
9 8419.39.00 Хуурай сүү үйлдвэрлэх зориулалттай сүү хатаах машин
10 8419.50.00 Дулаан солилцооны ялтсан /пянзан/ аппарат; багц хоолой халаах, хөргөх төхөөрөмж
11 8419.89.00 Сүү, тараг, бяслаг халаах, ариутгах, хөргөх цамцтай эзлэхүүнт сав, төхөөрөмж; сүү өтгөрүүлэх машин төхөөрөмж; тараг, зөөхийний термостат
12 8421.11.00 Цөцгий ялгагч сеператор
13 8421.21.00 Ус цэвэршүүлэх төхөөрөмж
14 8421.29.00 Сүү цэвэрлэх сепаратор
15 8422.19.00 Сав угаах машин төхөөрөмж
16 8422.30.00 Сүү, тараг савлах, таглах машин төхөөрөмж; хуурай сүү уутлах машин
17 8422.40.00 Савласан тараг, сүүг халааж наах аргаар таглах машин; цөцгийн тос, бяслагийг тодорхой хэмжээгээр зүсэх, боох машин
18 8423.30.00 Сүү, тараг дозлох машин
19 8428.33.00 Туузан конвейр
20 8428.39.00 Гинжит конвейр
21 8434.10.00 Саалтуурын машин
22 8434.20.00 Цөцгийн тос, бяслаг цохих, шахах, хэвлэх, хэлбэржүүлэх тоног төхөөрөмж; аарц, ааруул, зөөхий хийх тоног төхөөрөмж; Сүү жигдрүүлэгч /гомогенизатор/, туяагаар шарагч
23 8438.80.10 Зайрмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж
24 8477.30.00 Хуванцар сав үлээж хэвлэх машин
25 8479.89.00 Үйлдвэрийн шугам хоолой угаах, ариутгах тоног төхөөрөмж
26 9027.80.00 Сүүн дэх чихэр, тос, хөлдөх цэг, чийг, антибиотик, хуурай бодис, хүнд металл, нэмсэн ус, нэрмэл ус болон нэмсэн бусад зүйлийг тодорхойлох багаж

12. ЖИМС, ЖИМСГЭНЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 73.09
Жимс, жимсгэнэ хадгалах чан; хаягдлын танк /300 л-ээс дээш багтаамжтай/
2 7310.10.00 Жимс, жимсгэнэ хадгалах чан; хаягдлын танк /50-300 л багтаамжтай/
3 8405.10.00 Уурын генератор
4 8414.80.00 Хийн компрессор
5 8419.89.00 Жимс, жимсгэнийг халаах, чанах, ариутгах, халдваргүйжүүлэх, халааж ууршуулан концентрат бэлтгэх төхөөрөмж, автоклав; элсэн чихэр уусгах төхөөрөмж; термометр, манометр суурилуулсан, хөргөх дээж авах боломжтой ган сав
6 8421.19.00 Центрифуг
7 8419.89.00 Таглаа, бөглөө ариутгагч; савласан бүтээгдэхүүн ариутгагч
8 8421.21.00 Ус шүүх, цэвэрлэх, зөөлрүүлэх төхөөрөмж
9 8422.19.00 Сав дэвтээх, угаах, зайлах, ариутгах төхөөрөмж; авдар угаах машин
10 8422.20.00 Сав хатаах төхөөрөмж
11 8422.30.00 Савлах, таглах, бөглөх, шошго наах, код, огноо тавих төхөөрөмж
12 8422.40.00 Бүтээгдэхүүнийг багцлах, авдарлах, хайрцаглах, хайрцаг наах төхөөрөмж
13 8423.30.00 Дозлох /тогтоосон хэмжээгээр тунлах/ төхөөрөмж
14 8423.89.00 Жинлэх төхөөрөмж
15 8433.60.00 Жимс, жимсгэнэ угаах, цэвэрлэх, ангилах, зэрэглэх машин
16 8435.10.00 Жимс, жимсгэний шүүс гарган авах зорилгоор няцлах, нухах, шахах машин
17 8436.80.00 Жимс, жимсгэний мод, мөчир тайрах төхөөрөмж
18 8438.60.00 Жимс, жимсгэнэ хальслах, үр, шилбэ, ясыг нь авах, таллан хуваах, хэрчих, зүсэх, нухаж зутан болгох машин төхөөрөмж
19 8477.30.00 Хуванцар сав үлээж хэвлэх тоног төхөөрөмж
20 8479.20.00 Тослог үр, жимсийг боловсруулахад зориулсан нухах, бяцлах, тээрэмдэх төхөөрөмж; CO2-ын аргаар тос ялгах төхөөрөмж
21 8479.89.00 Жимс, жимсгэнэ хүлээн авах бункер; найрлагын хутгууртай ган сав
22 9027.50.00 Рефрактометр

13. УНДААНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8405.10.00 Уурын генератор
2 8413.81.00 Ус, шингэн бүтээгдэхүүн дамжуулах насос
3 8414.80.00 Хийн компрессор
4 8414.51.00 Салхилуур
5 8418.69.00 Сав хөргөгч тунел
6 8419.89.00 Халаах, буцалгах, хөргөх, ариутгах сав, төхөөрөмж; савласан ундаа ариутгах төхөөрөмж; бөглөө ариутгах төхөөрөмж, халаах хөргөх тоноглолтой камер
7 8421.21.00 Ус шүүх, цэвэрлэх, зөөлрүүлэх төхөөрөмж
8 8421.22.00 Ундаа шүүх, цэвэрлэх төхөөрөмж
9 8421.29.00 Саахрын уусмал шүүх шүүлтүүр
10 8422.30.00 Ундаа хийжүүлэх тогоо, төхөөрөмж; Савлах, бөглөх, шошго наах, код, огноо тавих машин
11 8422.19.00 Сав, авдар угаах төхөөрөмж
12 8422.20.00 Сав хатаах төхөөрөмж
13 8422.40.00 Савласан ундааг багцлах, авдарлах, хайрцаглах, хайрцаг наах төхөөрөмж
14 8423.30.00 Ундаа дозлох төхөөрөмж
15 8428.33.00 Туузан конвейр
16 8428.39.00 Гинжит конвейр
17 8477.30.00 Хуванцар сав үлээж хэвлэх тоног төхөөрөмж
18 8479.89.00 Механик хутгуур, эсхүл шингэн сэлгэлтийн шахуургаар тоноглогдсон, түвшний хэмжүүрээр тоноглогдсон найрлагын тогоо
Хутгууртай ган танк
19 9027.50.00 Рефрактометр
20 9027.80.00 Усны хлорын агууламжийг тодорхойлогч багаж
21 9031.80.00 Бохирдсон бүтээгдэхүүнийг автоматаар шалгах эталон багаж

14. ДАВСНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8413.81.00 Уусмалын шахуурга
2 8419.39.00 Долооц хатаах төхөөрөмж
3 8422.30.00 Савлах төхөөрөмж
4 8422.40.00 Нийлэг уутны ам наах, багцлан боох төхөөрөмж
5 8423.30.00 Тогтоосон хэмжээгээр дозлох төхөөрөмж
6 8428.33.00 Туузан дамжуулагч
7 8428.39.00 Чичиргээт дамжуулах төхөөрөмж
8 8436.80.00 Давс, хужир, тэжээл холих зууруул
9 8452.29.00 Уут, шуудайны ам оёх хэрэгсэл
10 8474.10.00 Давс угаах төхөөрөмж
11 8474.20.00 Давс бутлах төхөөрөмж
12 8479.82.00 Иоджуулж холих төхөөрөмж
13 8479.89.00 Давсны бункер; малын тэжээлийн долооц шахах пресс
14 9027.80.00 Физик, химийн шинжилгээний багаж
15 8505.90.00 Металл цэвэрлэгээний соронзон
16 8428.32.00 Шнекэн дамжуурган, шанагат хутгуурт дамжуулагч

15.МАХНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 70.17 Лабораторийн шилэн багаж аппарат, хуруу шил
2 7304.59.00 Шөл дамжуулах ган хоолой
3 73.09 Шингэн аммиакны коллектор
4 73.09 Усны танк
5 73.09 Маслын коллектор
6 73.09 Тос цуглуулах ган сав
7 73.09 Шөл хуримтлуулах сав
8 73.10 Дотор, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хэвлэж хөлдөөх ган сав
9 73.11 Вакуум хуримтлуулагч хасах даралтат сав
10 73.11 Хий цуглуулагч даралтат сав
11 76.12 Дотор, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хэвлэж хөлдөөх хөнгөн цагаан сав
12 8208.30.00 Махны машины хутга, мах, өөх хэрчих машины хутга, таташ холих машины хутга
13 8404.10.00 Экономайзер
14 8405.10.00 Уурын генератор
15 8413.30.00 Шингэн аммиак шахах насос
16 8413.50.00 Гомогенизатор насос
17 8413.50.00 Тосны насос
18 8413.60.00 Сэвсний насос
19 8413.70.00 Ялгадасны насос
20 8413.81.00 Цусны насос
21 8414.10.00 Вакуум насос
22 8414.30.00 Хөргөх төхөөрөмжийн компрессор
23 8414.80.00 Вакуум компрессор
24 8414.80.00 Ламинар бокс
25 8417.80.00 Толгой шийр хуйхлах зуух
26 8418.50.90 Мах блоклон хөлдөөгч
27 8418.61.00 Халуун тос хөргөх аппарат
28 8418.69.00 Мөсний шүүгээ
29 8418.69.00 Аммиак, фреоныг ууршуулан хөргөх конденсатор
30 8418.69.00 Усан хөргөлтийн конденсатор
31 8418.69.00 Хөргөх, хөлдөөх төхөөрөмж
32 8418.99.10 Хөргүүрийн сэнс
33 8418.99.10 Хөлдөөгчийн хөргөлтийн агрегат
34 8419.39.00 Ясны гурил хатаагч камер; вибро шигшигчтэй хатаагуур
35 8419.39.00 Яс, эвэр хатаагч
36 8419.39.00 Цус хатаагч турбин
37 8419.39.00 Вакуум хатаагч
38 8419.39.00 Хатаах шүүгээ
39 8419.39.00 Утах камер
40 8419.40.00 Ус нэрэх аппарат
41 8419.50.00 Дулаан солилцуурын аппарат
42 8419.81.00 Мах чанах, шарах тогоо
43 8419.89.00 Тос хайлуулах уурын даралтат тогоо
44 8419.89.00 Яс чанагч даралтат тогоо
45 8419.89.00 Вакуум орчинд шөлийг өтгөрүүлэн чанах аппарат
46 8419.89.00 Автоклав
47 8419.89.00 Полиэтилен уутанд савласан ястай махыг халуун усанд агшаах камер
48 8419.89.00 Шөл ялгах уурын даралтат сеператор
49 8421.19.00 Тосыг шимэлдгээс ялгагч декандр
50 8421.19.00 Цусны бөөм плазм ялгагч сеператор
51 8421.19.00 Лабораторийн центрифуг
52 8421.29.00 Тос тунгалагжуулагч сеператор
53 8422.19.00 Мах, махан бүтээгдэхүүн түгээн борлуулахад шаардагддаг хуванцар сав угаах машин
54 8422.30.00 Тос савлагч машин
55 8422.30.00 Цусны гурил доозлон савлагч
56 8422.30.00 Мах, хагас болон бэлэн бүтээгдэхүүнийг вакуум ба агаарын найрлагатайгаар савлах машин
57 8422.30.00 Консерв савлах, таглах, битүүмжлэх, шошголох, огноо тавих машин
58 8422.40.00 Махыг полиэтилен хальсаар ороох машин; полиэтилен уутны хүрээ наагч машин
59 8423.82.00 Жинлэх төхөөрөмж /30 кг-5000 кг даацтай/
60 8424.89.00 Мах угаах автомат шүршүүрийн төхөөрөмж
61 8425.11.00 Өргөх, буулгах цахилгаан таль
62 8428.10.00 Лифтэн тавцан
63 8428.33.00 Туузан конвейр
64 8428.39.00 Гинжит конвейр
65 8428.39.00 Гэдэс гарган ялгагч вандан конвейр
66 8428.39.00 Цусны гурил зөөгч транспортёр
67 8428.90.00 Дүүжин зам; мал, гахайг дүүжин замд хүргэх налуу элеватор; өргөх, буулгах механизм, техник хэрэгсэл
68 8436.10.00 Мах, ясны гурил хийх төхөөрөмж
69 8438.50.00 Муужруулах бокс
70 8438.50.00 Эвэр тайрах машин
71 8438.50.00 Бодын арьс өвчих цахилгаан нударга; арьс хуулах төхөөрөмж
72 8438.50.00 Гулууз махыг цахилгаанаар цохиж, агшсан булчинг сулруулах цахилгаан стимулятор
73 8438.50.00 Гахайн үс зумлах төхөөрөмж
74 8438.50.00 Махны машин, мах хөрөөдөх машин
75 8438.50.00 Мах сийрүүлэгч, зөөллөгч машин
76 8438.50.00 Мах, өөх хэрчих, зүсэх машин
77 8438.50.00 Мах давсалгааны тариур
78 8438.50.00 Гүзээ, дотор эрхтэн, өлөн гэдэс, толгой шийр угаах, цэвэрлэх машин, төхөөрөмж
79 8438.50.00 Туурай салгагч
80 8438.50.00 Өөх, тос шахагч пресс
81 8438.50.00 Яс, эвэр хөрөөдөх, бутлах машин, бутлагч тээрэм
82 8438.80.90 Бууз, банш хэвлэх машин
83 8438.90.00 Махны машины шүүр
84 8452.29.00 Шуудайны ам оёгч машин
85 8453.10.00 Арьс халимлагч машин
86 8460.39.00 Махны машины хутга ирлэх машин
87 8467.19.00 Бог малын өвчүү нээх хийн хайч
88 8467.22.00 Бог малын өвчүү нээх цахилгаан гар хөрөө; гулууз таллан хуваах цахилгаан гар хөрөө; яс, махны универсал цахилгаан гар хөрөө
89 8467.29.00 Бог малын өвчүү нээх цахилгаан хайч
90 8467.89.00 Гидравлик хайч, гидравлик бахь
91 8479.82.00 Давс бутлах тээрэм
92 8479.82.00 Шөлний гомогенизатор
93 8479.82.00 Махыг нухаш болгох коллоид тээрэм
94 8479.82.00 Дезинтегратор
95 8479.89.00 Цус хутгагч хутгуур
96 8479.89.00 Ясны шөлнөөс тос ялгагч сав
97 8479.89.00 Шөл найруулагч хутгуурт сав
98 84.81 Хаалт, хавхлага, вентиль, клапан
99 8543.70.00 Металл илрүүлэгч
100 9011.80.00 Лабораторийн микроскоп
101 90.16 Лабораторийн аналитик жин
102 9018.32.00 Цус хатгаж, юүлэх хөндий зүү
103 9025.19.00 Термометр
104 9025.80.00 Чийглэг хэмжигч
105 9026.10.00 Аммиакны түвшин хэмжигч
106 9026.20.00 Манометр
107 9027.20.00 Хроматограф
108 9027.80.00 Мах, махан бүтээгдэхүүний физик химийн үзүүлэлт /уураг, тос, чийг, рН, усны идэвх, ус холбох чадвар, температур, зөөлөн чанар/ тодорхойлох, хэмжих багаж
109 9032.10.00 Термостат
110 9032.89.00 Автомат удирдлагын самбар

16. ХИАМ, КОНСЕРВНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8208.30.00 Махны үйлдвэрийн махны машины хутга; мах, өөх хэрчих машины хутга; таташ холих машины хутга
2 8414.30.00 Хөргөх төхөөрөмжийн компрессор
3 8414.80.00 Ламинар бокс
4 8418.50.90 Мах блоклон хөлдөөгч
5 8418.69.00 Мөсний шүүгээ
6 8418.99.10 Хөлдөөгчийн хөргөлтийн агрегат
7 8419.39.00 Хатаах шүүгээ
8 8419.81.00 Чаналгын тогоо; мах шарах машин
9 8419.89.00 Хиам шарах, чанах, утах универсал камер; консерв ариутгах төхөөрөмж; автоклав
10 8422.19.00 Хиам, мах, махан бүтээгдэхүүн түгээн борлуулахад шаардагддаг хуванцар сав угаах машин
11 8422.30.00 консерв савлах, таглах, шошголох, огноо тавих машин;
12 8422.40.00 Савласан хиамны бүрхэвчний ам боох машин; зайдас мушгих машин
13 8438.50.00 Хиам найрах машин
14 8438.50.00 Хиамны таташ савлах машин
15 8438.50.00 Махыг давс, амтлагчтай холих машин
16 8438.50.00 Мах хөрөөдөх машин
17 8438.50.00 Махны машин
18 8438.50.00 Мах, өөх хэрчих машин; давслах тариур
19 8438.50.00 Махыг уусмалаар тарих тариур
20 8438.50.00 Мах зөөлрүүлэх машин
21 8438.90.00 Махны машины шүүр
22 8460.39.00 Хутга ирлэх цахилгаан машин
23 8543.70.00 Металл илрүүлэгч
24 9011.80.00 Лабораторийн микроскоп
25 9025.19.00 Термометр
26 9025.80.00 Чийглэг хэмжигч
27 9026.20.00 Даралт хэмжигч
28 9027.20.00 Хроматограф
29 9027.80.00 pH-метр; калориметр

17. КОНСЕРВЫН ЛААЗНЫ ҮЙЛДВЭР


БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8414.59.00 Лааз шидэгч хийн вентилятор
2 8414.80.00 Хийн компрессор; вакуум компрессор
3 8419.39.00 Будаг, лак хатаагч туннелэн зуух
4 8419.39.00 Тагны резин хатаагч зуух
5 8428.39.00 Лааз дамжуулах конвейр
6 8428.90.00 Өргөх, буулгах тавцан
7 8443.13.00 Лаазны хээ, будаг, лак тавих офсет хэвлэлийн машин
8 8462.10.00 Лааз хэвлэгч пресс
9 8462.10.00 Таг хэвлэгч пресс
10 8462.29.00 Тагны ирмэг нугалагч машин
11 8462.29.00 Угсармал лаазны их бие хийх машин
12 8462.39.00 Лааз, тагны төмөр хайчлагч хайч
13 8462.29.00 Лаазны ирмэг дэрвийлгэгч машин
14 8462.99.00 Лаазанд ёроол хийгч машин
15 8462.99.00 Хаягдал төмөр шахах пресс
16 8479.89.00 Таг резиндэгч машин
17 8515.39.00 Угсармал лаазны их биеийг гагнах машин
18 9031.80.00 Лаазны битүүмж шалгах машин

18. КЕТЧУП, МАЙОНЕЗ, УРГАМЛЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 73.11 Агаар хуримтлуулагч
2 8405.10.00 Уурын генератор
3 8413.81.00 Насос
4 8414.10.00 Вакуум үүсгэгч
5 8414.80.00 Де-аэратор
6 8414.80.00 Агаарын компрессор
7 8418.69.00 Шингэн хөргөх төхөөрөмж
8 8419.39.00 Хатаах шүүгээ
9 8419.50.00 Дулаан солилцогч
10 8419.81.00 Уураар халаах хэрэгсэл
11 8419.81.00 Чаналгын тогоо
12 8419.89.00
Ариутгах төхөөрөмж; өтгөрүүлэгч; автоклав, пастеризатор, стерилизатор
13 8421.29.00 Тос шүүх төхөөрөмж
14 8421.39.00 Скруббер
15 8422.20.00 Лонх, сав суулга цэвэрлэх, хатаах төхөөрөмж
16 8422.30.00 Майонез, кетчуп, ургамлын тос савлах, таглах, шошголох, огноо тавих төхөөрөмж
17 8422.40.00 Багцлах, хайрцаглах төхөөрөмж
18 8423.20.00 Туузан дамжуурга дээрх барааг тасралтгүй хэмжих жинлүүр
19 8423.30.00 Бараа материалыг тогтоосон жингээр уутлах, савлахад зориулсан жинлүүр (бункерийн жинлүүр орно)
20 8423.30.00 Дозлогч
21 8423.81.00 30 кг-аас ихгүй даацын жинлэх төхөөрөмж
22 8423.82.00 30 кг-аас их боловч 5000 кг-аас ихгүй даацын жинлэх төхөөрөмж
23 8423.90.10 Жинлүүрийн туухай
24 8428.33.00 Туузан конвейр
25 8433.59.00 Ургамал цайруулах төхөөрөмж
26 8433.60.00 Ургамал, ногоо цэвэрлэх, ялгах, иш салгах машин
27 8433.60.00 Ургамал ангилах төхөөрөмж
28 8438.60.00 Бяцлагч машин
29 8479.82.00 Динамик холигч
30 9016.00.00 Аналитик жин
31 9027.80.00 Фосфатид тодорхойлох төхөөрөмж
32 9032.89.00 Удирдлагын систем

19. ТӨРӨЛ БҮРИЙН ХҮНСНИЙ НОГОО НӨӨШЛӨХ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8405.10.00 Уурын генератор
2 8414.80.00 Хийн компрессор
3 8418.69.00 Хөлдөөх болон хөргөх төхөөрөмж
4 8419.50.00 Дулаан солилцооны аппарат
5 8419.89.00 Ариутгах төхөөрөмж /автоклав, пастеризатор, стерилизатор/
6 8419.81.00 Шарах тогоо, чанагч тогоо
7 8419.89.00 Бланшор
8 8422.19.00 Шил сав угаагч машин
9 8422.30.00 Савлах, пакетлах, шил таглах машин
10 8422.30.00 Уусмал савлагч, уусмал найруулагч машин
11 8423.20.00 Туузан дамжуурга дээрх барааг тасралтгүй хэмжих жинлүүр
12 8423.30.00 Тогтоосон жинг хэмжихээр тохируулсан жинлүүр
ба бараа материалыг тогтоосон жингээр уутлах,
савлахад зориулсан жинлүүр (бункерийн жинлүүр
орно)
13 8423.30.00 Төрөл бүрийн амтлагч, тос дозлогчууд
14 8423.81.00 30 кг-аас ихгүй даацын жинлэх төхөөрөмж
15 8423.82.00 30 кг-аас их боловч 5000 кг-аас ихгүй даацын
жинлэх төхөөрөмж
16 8428.33.00 Хүнсний ногоо дамжуулах төрөл бүрийн конвейрууд
17 8433.60.00 Хүнсний ногоо цэвэрлэх, угаах, ангилах, ялгах машин төхөөрөмж
18 8438.60.00 Хүнсний ногоо хальслах, хэрчих машин
19 8479.82.00 Хүнсний ногоо холих, хутгах машин
20 8479.82.00 Саахар нунтаглагч
21 9027.80.00 Ногооны давс сахар, хүчил тодорхойлох аппаратууд

20. ТАЛХ, НАРИЙН БООВНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 70.17 Лабораторийн шилэн сав, шилэн багаж
2 8405.10.00 Уурын генератор
3 8414.80.00 Лабораторийн сорох шүүгээ
4 8414.80.00 Хийн компрессор
5 8417.20.00 Жигнэх пийшин /цахилгаан биш/
6 8418.69.00 Хөргөх, хөлдөөх төхөөрөмж
7 8419.39.00 Хатаах шүүгээ
8 8419.40.00 Ус нэрэгч
9 8419.81.00 Чанах тогоо
10 8419.89.00 Хөөлгөх шүүгээ
11 8419.89.00 Автоклав
12 8419.89.00 Усан банн
13 8420.10.00 Зуурсан гурилыг өнхрүүлэн элдэх машин
14 8422.40.00 Савлагааны машин
15 8423.20.00 Туузан дамжуурга дээрх барааг тасралтгүй хэмжих жинлүүр
16 8423.30.00 Тогтоосон жинг хэмжихээр тохируулсан жинлүүр ба бараа материалыг тогтоосон жингээр уутлах, савлахад зориулсан жинлүүр (бункерийн жинлүүр орно)
17 8423.30.00 Жин хэмжүүр
18 8423.30.00 Түүхий эдийн жин /дозлогч/
19 8423.81.00 30 кг-аас ихгүй даацын жинлэх төхөөрөмж
20 8423.82.00 30 кг-аас их боловч 5000 кг-аас ихгүй даацын жинлэх төхөөрөмж
21 8423.90.10 Жинлүүрийн туухай
22 8424.20.00 Ус шүршигч
23 8427.90.00 Үйлдвэрийн тэргэнцэр
24 8428.33.00 Зуурмаг дамжуулагч
25 8428.39.00 Гурил дамжуулах шнек хоолой
26 8437.80.10 Гурил шигшигч
27 8437.80.20 Үр тариа боловсруулах тоног төхөөрөмж
28 8438.10.00 Тогоотой зуурмаг хөмрөгч
29 8438.10.00 Талх зүсэгч машин, зүсэгчийн хутга
30 8438.10.00 Таслагч машин
31 8438.10.00 Бөөрөнхийлөгч машин
32 8438.10.00 Гурил хөөргөгч
33 8438.10.00 Талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэх иж бүрэн урсгал шугам; хэлбэржсэн зуурмаг дээр үр цацагч
34 8438.10.00 Крем цохигч
35 8438.10.00 Бисквит цохигч
36 8438.10.00 Нухагч машин
37 8438.10.00 Хэвлэх, хэлбэржүүлэх машин
38 8438.20.00 Шоколад хайлуулах машин
39 8438.20.00 Өнгөлгөөний машин
40 8438.20.00 Чихэр, какао, шоколад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж
41 8438.20.00 Шоколад цутгах машин
42 8479.82.00 Сахар няцлагч /бултай/
43 8479.89.00 Түүхий эдийг уусгагч
44 8479.89.00 Силос болон бункер
45 8514.30.00 Талх жигнэмэг, амтат боов жигнэх цахилгаан зуух, пийшин, лабораторийн зориулалттай шатаах шүүгээ
46 9016.00.00 Аналитик жин
47 9027.50.00 Рефрактометр
48 9027.80.00 Сахарометр
49 9027.80.00 Уналтын тоо тодорхойлох төхөөрөмж
50 9027.80.00 Журавелийн багаж
51 9032.20.00 Усны даралтыг тогтмол баригч /маностат/

21. ЗАГАСНЫ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8418.69.00 Загас хөлдөөх төхөөрөмж
2 8419.39.00 Загас утах төхөөрөмж
3 8419.81.00 Загасны мах чанах тогоо, шарах төхөөрөмж
4 8419.89.00 Загасны түрс үржүүлгийн лаборатори
5 8438.80.90 Түрс ангилах төхөөрөмж
6 8422.30.00 Хүнсний хэрэгцээний түрсийг нөөшлөх төхөөрөмж
7 8438.80.90 Загасны яс сугалах төхөөрөмж
8 8454.30.00 Лааз хэвлэх төхөөрөмж

22.ШУВУУНЫ АЖ АХУЙ

№ БТКУС-ийн
код Тоног төхөөрөмжийн нэр
1 8433.60.00 Өндөг цэвэрлэх, ангилах, зэрэглэх машин
2 8436.10.00 Шувууны тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж /овьёос, арвай няцлах, буудай, эрдэнэ шиш, арвай, тэжээлийн бусад ургамлыг нунтаглах, бутлах машин/
3 8436.21.00 Өндөг дарагч /инкубатор/, дэгдээхэй бойжуулагч /брудер/
4 8436.29.00 Тэжээх, өндөглүүлэх блок; өндөг шалгагч
5 8436.91.00 Өндөг дарагч (инкубатор/, дэгдээхэй бойжуулагч /брудер/-ийн эд анги

Гурав. Барилгын үйлдвэрлэл:

23. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 8402.12.00 Уурын тогоо
2 8402.19.00 Өндөр даралтын уурын тогоо
3 8414.51.00 Үйлдвэрийн салхилуур
4 8414.80.00 Хийн компрессор
5 8417.80.00 Тоосго, чулуунцар, эрдэс хөвөн, хөнгөн дүүргэгч шатаах зуух
6 8418.40.00 Лабораторийн хөлдөөгч
7 8418.69.00 Хөргөх төхөөрөмж
8 8419.39.00 Элс, шавар, тоосго, хатаах төхөөрөмж
9 8419.89.00 Өндөр даралтын автоклав; үрэл хөөлгөх тогоо цементийн сорьц чанах лабораторийн тогоо
10 8474.80.00 Шөрмөслөг бүтцэд шилжсэн чулууг хавтгайлан цувих машин
11 8421.39.00 Тоос шүүх төхөөрөмж
12 8422.30.00 Цемент, засал чимэглэлийн хуурай материал савлах төхөөрөмж
13 8423.82.00 Хуурай хольц, шохойн чулуу, шавар, гөлтгөнө жинлэх тугнуур
14 8426.11.00 Үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан хөдөлгүүртэй өргүүр /кранбалк/
15 8427.20.00 Үйлдвэрийн зориулалттай зөөврийн тэргэнцэр
16 8428.32.00 Шанагат дамжуулагч
17 8428.90.00 Бүтээгдэхүүн өргөх, буулгах автомат хэрэгсэл
18 8462.39.00 Төмөр хайчлах машин
19 8428.33.00 Туузан дамжуулагч
20 8428.39.00 Элеватор; шурган дамжуулагч, гинжит дамжуулагч
21 8461.50.00 Төмөр хийц хөрөөдөх машин
22 8462.29.00 Төмөр нугалах машин
23 8463.10.00 Арматур сунгах булт төхөөрөмж
24 8463.90.00 Барилгын металл багана, I, H хэлбэрийн металл хийц боловсруулах машин
25 8464.90.00 Эрдэс хөвөн, магнийн хавтан, хөнгөн бетон зүсэх, захлах машин
26 8468.80.00 Олон цэгийн гагнуурын стенд
27 8474.10.00 Элс, хайрга шигших машин
28 8474.20.00 Шохойн чулуу, гөлтгөнө, шавар, керамик, хайрга бутлах, нунтаглах машин, тээрэм; хайрга бутлагч /лабораторийн/
29 8474.31.00 Бетон хольц зуурах машин төхөөрөмж; бетон зуурагч /лабораторийн/
30 8474.31.00 Цемент зуурагч /лабораторийн зориулалттай/
31 8474.39.00 Эрдэс түүхий эд, материалыг холих зуурагч
32 8474.80.00 Блок зүсэх төхөөрөмж; хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайг зүсэх, захлах төхөөрөмж; гулдмай хэрчигч; олон үет хавтан шахах, наах пресс
33 8477.10.00 Дээврийн хуванцар материалыг даралтаар хэвлэх машин
34 8477.20.00 Хуванцар хоолой шахах, цувих машин /экструдер/
35 8479.82.00 Нийлэг давирхайн усан эмульс бүхий зутан бэлтгэгч
36 8479.89.00 Вакуум пресс; цемент агуулах үлээгчтэй бункер /силос/; шохойн чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу агуулах бункер; элс, хайрганы бутралтыг шалгах цилиндр
37 8479.89.00 Хөөсрүүлэх төхөөрөмж; бетон эдлэл бэхжүүлэх камер; бетон хийц нягтруулах доргиурт ширээ
38 8480.10.00 Металл цутгах хэв
39 8480.60.00 Гулдмай, бетон хэвлэх хэв
40 8480.71.00 Хаймар буюу хуванцар цутгах хэв
41 8514.30.00 Цахилгаан нуман зуух, хонгилт /тунель/ зуух, эрдэс хөвөнгийн ба хөнгөн дүүргэгчийн босоо зуух; черепицийн зуух; дээж хатаах өндөр температурын лабораторийн цахилгаан зуух
42 90.16 Лабораторийн нарийн хэмжүүрт цахилгаан жин; аналитик жин
43 9024.10.00 Арматур сунгах пресс /лабораторийн/
44 9024.80.00 Бетон, тоосгоны шахалтын бат бэхийг тодорхойлох пресс; цемент, бетоны гулзайлтын бат бэх шалгах пресс; бетоны агаарын хэмжээг тодорхойлох багаж
45 9030.84.00 Материалын цацрагийг хэмжих аппарат
46 96.04 Элс, хайрга шигших лабораторийн шигшүүр

24. ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 73.11 Шахсан буюу шингэрүүлсэн хийн зориулалттай төмөр буюу ган сав
2 8414.59.00 Технологийн явцад агаар үлээх, сорох вентилятор
3 8414.80.00 Хийн компрессор
4 8417.10.00 Шохойн чулуу, төмрийн хүдэр, цахиурлаг түүхий эдийг урьдчилан халаах, шатаах зуух
5 8419.89.00 Чулуунцарыг хөргөх зориулалттай камер, төхөөрөмж
6 8421.39.00 Технологийн явцад гарсан тоосыг шүүх, цэвэршүүлэх төхөөрөмж
7 8422.30.00 Цемент савлах машин
8 8423.30.00 Бункерийн жинлүүр
9 8423.82.00 Цементийн хольц материалыг жинлэх төхөөрөмж
10 8424.89.00 Ус тоосруулан цацагч төхөөрөмж
11 8426.19.00 Үйлдвэр дотор суурилуулах дүүжин кран
12 8428.20.00 Шохойн чулуу, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнийг зөөвөрлөх, дамжуулах төхөөрөмж
13 8428.32.00 Шохойн чулуу, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнийг зөөвөрлөх, дамжуулах хутгуурт төхөөрөмж
14 8428.33.00 Шохойн чулуу, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнийг зөөвөрлөх, дамжуулах туузан төхөөрөмж
15 8428.39.00 Шохойн чулуу, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнийг зөөвөрлөх, дамжуулах ялтсан, тавган төхөөрөмж
16 8474.20.00 Түүхий эд материалыг бутлах, нунтаглах төхөөрөмж
17 8479.82.00 Доргиурт шигшигч, дамжуулагч төхөөрөмж
18 8479.89.00 Шохойн чулуу, төмрийн хүдэр, гөлтгөнө, нүүрс хадгалах, нөөцлөх, бункер, силос
19 84.81 Хаалт, хавхлаг
20 85.01 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгаан хөдөлгүүр
21 8505.90.00 Цахилгаан соронзон ялгагч
22 9024.80.00 Бетоны бат бэх, суналт, гулзайлтыг турших тоног төхөөрөмж
23 9027.30.00 Спектрометр
24 9027.80.00 Цементийн химийн найрлагыг тодорхойлох багаж
25 9032.89.00 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн автомат удирдлагын төхөөрөмж


25. ТӨМӨРЛӨГ, МЕТАЛЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 84.54 Металлургийн буюу металл цутгах үйлдвэрийн зориулалттай конвертер, цутгуурын шанага, цутгамлын хэв болон цутгах машин
2 84.55 Металл цувих суурь машин, түүний бул
3 84.57 Металл боловсруулах суурь машины боловсруулагч төв, нэг байрлалд боловсруулах, шилжүүлэн боловсруулах олон байрлалтай суурь машин
4 84.58 Металл зорох токарийн суурь машин /эргэлдэх төв орно/
5 84.59 Зүйл 84.58-д заасан токарийн суурь машин /эргэлдэх төв/-аас бусад металл өрөмдөх, нүхлэх, зорох, дотно, гадна эрээс гаргах суурь машин /чиглүүлэгч хүчний толгой бүхий суурь машин орно/
6 84.61 Металл буюу металлкерамикийг туушид нь харуулдах, өөлж зорох, зорж ухах, хэлбэх, араа шүдийг засч өнгөлөх, хөрөөдөх, огтлох суурь машин болон материалыг хасч багасгах замаар металл буюу металлкерамикийг боловсруулах, бусад газар тусгайлан заагдаагүй бусад суурь машин
7 84.62 Металлыг давтах, лантуудах буюу хэвлэн цохих машин /пресс орно/; нугалах, эвхэх, тэнийлгэх, хавтгайлан тэгшлэх, хайчлах, цоолох, эсгэн үзүүрлэх суурь машин /пресс орно/; металл буюу металл карбидыг боловсруулах дээр дурдагдаагүй пресс
8 84.63 Материалыг хасч багасгалгүйгээр металл буюу металлкерамикийг боловсруулах бусад суурь машин
9 8514.20.00 Индукцийн буюу диэлектрикийн алдагдлаар ажилладаг зуух /Зөвхөн 250 кг-аас доош багтаамжтай/
10 8514.40.00 Индукцийн буюу диэлектрикийн алдагдлаар материалыг дулааны аргаар боловсруулах тоног төхөөрөмж
11 9024.10.00 Металлын механик шинж чанарыг тодорхойлох турших машин, багаж
12 9027.30.00 Металлын химийн найрлагыг тодорхойлох спекрометр /Эмиссийн оптик, рентген туяаны флуресцентийн/

Дөрөв.Эмийн үйлдвэрлэл:

26. ЭМИЙН ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр
1 6903.10.00 Лабораторийн муфель зуух
2 70.17 Лабораторийн зориулалттай шилэн багаж, аппарат, сав
3 7309.00.00 Цэвэр ус, нэрмэл ус, уусмал хадгалах танк
4 8405.10.00 Уурын генератор
5 8414.10.00 Вакуум үүсгэгч аппарат
6 8414.80.00 Хийн компрессор
7 8414.80.00 Ламинар бокс
8 8414.80.00 Сорох шүүгээ
9 8414.80.00 Анаэростат
10 8418.10.00 Химийн болон микробиологийн шинжилгээнд хэрэглэгдэх бодис, урвалж хадгалах хөргөгч
11 8418.69.00 Хөргөх төхөөрөмж
12 8419.20.00 Үйлдвэрийн агаар ариутгах тоног төхөөрөмж
13 8419.39.00 Ургамал, мөхлөг, эм хатаах төхөөрөмж
14 8419.39.00 Хөлдөөн хатаагч
15 8419.40.00 Ус нэрэх төхөөрөмж
16 8419.89.00 Ус ариутгах төхөөрөмж; цавуу буцалгах, ургамлын ханд гарган авах цамцтай тогоо
17 8419.89.00 Эмийн шилэн сав ариутгах төхөөрөмж
18 8419.89.00 Тун шил, уутанд савласан уусмал эм болон бинт ариутгах автоклав
19 8419.89.00 Усан банн
20 8419.89.00 Үрлийн тогоо
21 8421.19.00 Центрифуг
22 8421.21.00 Ус шүүх, цэвэрлэх, зөөлрүүлэх, эрдэсгүйжүүлэх тоног төхөөрөмж
23 8421.29.00 Зейтцийн аппарат
24 8422.19.00 Эмийн шилэн сав угаагч машин
25 8422.20.00 Эмийн шилэн сав хатаах төхөөрөмж
26 8422.30.00 Тун шилэнд эм дүүргэх, дүүргэлтийг шалгах, битүүмжлэх, савлах, цуврал дарах машин
27 8422.30.00 Капсулд эм дүүргэгч машин
28 8422.30.00 Эм, тосон түрхлэг, цайг савлах, таглах, бөглөх, дүүргэлтийг шалгагч, битүүмжлэх, шошголох, цуврал дарах машин
29 8422.40.00 Эмийн хайрцаг баглах, үдэх, цавуудах машин; эмийн гялгар уут наах машин
30 8422.40.00 Эм, тариа хайрцаглах, багцлах, битүүмжлэх машин
31 8424.89.00 Эм бүрэх машин
32 8424.89.00 Ургамал угаах машин
33 8432.80.00 Ургамал хэрчих машин
34 8443.39.00 Тун шилэн дээр нэр, огноо, серийн дугаар лазераар бичих машин
35 8477.10.00 Тариур хийх машин
36 8479.82.00 Эмийн түүхий эд холих, мөхлөгжүүлэх машин
37 8479.82.00 Эмийн ургамал бутлах, нунтаглах машин
38 8479.82.00 Соронзон холигч
39 8479.89.00 Эмийг шахмал хэлбэрт оруулах машин
40 8479.89.00 Капсул өнгөлөх машин
41 8479.89.00 Эм, уусмал найруулах танк
42 8479.89.00 Ферментатор тогоо
43 8479.89.00 Эм сэгсрэн уусгагч
44 8514.30.00 Лабораторийн цахилгаан зуух
45 9011.80.00 Лабораторийн микроскоп
46 90.16 Аналитик жин
47 9025.80.00 Чийг хэмжигч
48 9027.20.00 Хроматограф
49 9027.30.00 Спектрофотометр
50 9027.50.00 Рефрактометр
51 9027.50.00 Поляриметр
52 9027.80.00 pH-метр
53 9027.80.00 Дөлөн фотометр
54 9027.80.00 Кондуктометр
55 9027.80.00 Вискозиметр
56 9027.80.00 Хайлах температур тодорхойлох багаж
57 9027.80.00 Хэт ягаан туяагаар чанарын шинжилгээ хийх аппарат
58 9031.49.00 Тун шилтэй эмийн механик хольц шалгах оптик төхөөрөмж
59 9031.49.00 Оптик хяналтын ширээ
60 9031.80.00 Шахмал эмийн үрэлт тодорхойлогч багаж
61 9031.80.00 Шахмал эмийн бат бөх чанарыг тодорхойлогч багаж
62 9031.80.00 Хэт авианы усан ванн
63 9031.80.00 Шахмалын уусалт, задралт тодорхойлох аппарат
64 9031.80.00 Ууттай уусмалын битүүмжлэлийг даралтаар шалгах төхөөрөмж
65 9032.10.00 Термостат

Тав. Бусад:

27. БИОХИЙН ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмжийн нэр

1 3917.21.00 Исгэх, шингэн дамжуулах хуванцар хоолой
2 3917.31.00 Биохий дамжуулах хуванцар хоолой
3 3917.40.00 Биохий дамжуулах хуванцар хоолойн холбоос
4 3922.10.00 Биохийн ус тунгаах хуванцар сав
5 4008.11.00 Биохийн усан хураагуурын резин хөшиг
6 4016.95.00 Биохийн хуурай хураагуур
7 7019.90.00 Биохий исгэх зориулалттай шилэн мяндсаар хийсэн сав
8 73.11 Биохий хадгалах сав
9 8413.70.00 Биошаарны насос
10 8413.81.00 Исгэх шингэн, биошингэний насос
11 8414.40.00 Хийн зөөврийн компрессор
12 8414.80.00 Биошингэнийг хүчилтөрөгчжүүлэх машин
13 8419.39.00 Биошаар хатаах машин
14 8421.29.00 Исгэх шингэн дэх хатуу зүйлсийг ялгах шигшүүр, шүүлтүүрийн төхөөрөмж; биошаарыг ялгах төхөөрөмж
15 8419.89.00 Исгэх шингэний цахилгаан халаагуур
16 8421.39.00 Биохийн цэвэршүүлэгч
17 8422.30.00 Биобордоо уутлах, савлах машин
18 8423.30.00 Биобордооны бункерийн жинлүүр
19 8428.33.00 Биобордооны конвейр
20 8479.82.00 Исгэх шингэнийг хутгах төхөөрөмж
21 84.81 Хаалт, хавхлаг, крант
22 9025.11.00 Термометр
23 9025.19.00 Термопар
24 9026.20.00 Биохийн даралтын манометр
25 9028.10.00 Биохийн тоолуур
26 9032.81.00 Биохийн гал хариулагч төхөөрөмж



28. ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР

№ БТКУС-ийн
код Тоног төхөөрөмжийн нэр
1 73.09 Нүүрс өгөх сав; хагас кокс хадгалах сав; зөөлрүүлсэн усны сав
2 8405.10.00 Уурын генератор
3 8413.70.00 Давирхайн насос
4 8413.81.00 Зөөлрүүлсэн усны насос
5 8417.80.00 Коксын зуух
6 8419.89.00 Хөргөх цамхаг
7 8421.21.00 Ус зөөлрүүлэгч
8 8421.39.00 Хий шүүх, хүхэргүйжүүлэгч төхөөрөмж
9 8428.33.00 Нүүрс, хагас коксын туузан конвейр
10 8414.80.00 Агаар үлээгч; агаарын /хийн/ даралтын насос
11 84.81 Хаалт, хавхлаг
12 9026.80.00 Дулааны тоолуур
13 9027.10.00 Хий, утаа шинжлэх лабораторийн багаж; утааны детектор
14 9027.80.00 Кокс шинжлэх багаж
15 9028.10.00 Хийн тоолуур
16 9032.89.00 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн автомат удирдлагатай хяналтын самбар; чийг баригч

эх сурвалж: www.ecustoms.mn

Thursday, January 7, 2010

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТУХАЙ МАРРАКЕШИЙН ХЭЛЭЛЦЭЭР

1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр баталж,
1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон



Энэхүү хэлэлцээрт оролцогч талууд,

худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцаагаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлаар бүрэн хангах, бодит орлого, үр ашигтай эрэлт хэрэгцээг байнга ихээхэн өсгөн нэмэгдүүлж байхыг болон бараа үйлчилгээний үйлдвэрлэл, худалдааг өргөтгөхийг зорьж хөгжүүлэхийн сацуу тогтвортой хөгжлийн зорилгын дагуу дэлхийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар хүрээлэн байгаа орчныг хамгаалж хадгалах, чингэхдээ эдийн засгийн хөгжлийн янз бүрийн түвшинд тохирсон өөр өөрсдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэрэгслийг эрхэмлэх ёстойг хүлээн зөвшөөрч,

хөгжиж буй орнууд, тэдгээрийн дотроос ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудад эдийн засгийн хөгжлийн нь хэрэгцээнд тохирсон хувь хэмжээг олон улсын худалдааны өсөлтөд баттай эзлүүлэхийн тулд нааштай хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг мөн хүлээн зөвшөөрч,

тариф болон худалдааны бусад саад тотгорыг үлэмж багасгаж, олон улсын худалдаанд алагчилах явдлыг арилгахад чиглэсэн адил нөхцөлтэй, харилцан ашигтай зохицуулалт хийж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг эрмэлзэн,

энэ үүднээс Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр, худалдааг чөлөөтэй болгох талаар өмнө нь гаргаж ирсэн хүчин чармайлтын үр дүн, түүнчлэн Олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны бүх үр дүнг багтаасан цогцолбор шинжтэй, илүү амьдрах чадвартай, урт удаан хугацааны олон талт худалдааны тогтолцоог хөгжүүлэхээр шийдвэрлэж,

олон талт худалдааны энэхүү тогтолцооны суурийг бүрэлдүүлсэн үндсэн зарчмуудыг хадгалж, түүнийг хэрэгжүүлэх зорилтуудыг урагшлуулахаар шийдвэр төгс байж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Байгууллага байгуулах

Дэлхийн худалдааны байгууллага (цаашид “ДХБ” гэнэ)-ыг үүгээр байгуулж байна.

2 дугаар зүйл

ДХБ-ын үйл ажиллагааны хүрээ

1. ДХБ нь энэхүү хэлэлцээрийн хавсралтууд дахь хэлэлцээрүүдэд болон эрх зүйн холбогдох эх сурвалжид хамаарах чиглэлээр гишүүдийн хооронд худалдааны харилцааг хөгжүүлэх нийтлэг тогтсон бүтцийг бий болгоно.

2. 1, 2 болон 3 дугаар хавсралтад орсон хэлэлцээрүүд болон эрх зүйн холбогдох эх сурвалжууд нь (цаашид “Олон талт худалдааны хэлэлцээрүүд” гэнэ) энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болох бөгөөд бүх гишүүн эдгээр хэлэлцээрийг заавал дагаж мөрдөнө.

3. 4 дүгээр хавсралтад орсон хэлэлцээрүүд болон эрх зүйн холбогдох эх сурвалжууд (цаашид “Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрүүд” гэнэ) нь эдгээрийг хүлээн зөвшөөрсөн гишүүдийн хувьд энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг байх бөгөөд тэд заавал дагаж мөрдөнө. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрөөгүй гишүүд тэдгээрийн талаар ямар нэг эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.

4. 1 дүгээр хавсралтын А-д заасан 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр (цаашид “1994 оны ТХЕХ” гэнэ) нь Худалдаа, ажил эрхлэлтийн асуудлаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурлын Бэлтгэл хорооны хоёрдугаар чуулганы төгсгөлд батласан Төгсгөлийн баримт бичигт хавсаргасан, өмнө нь удаа дараа засвар, нэмэлт, өөрчлөлт орсон Тариф, худалдааны тухай 1947 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ерөнхий хэлэлцээр (цаашид “1947 оны ТХЕХ” гэнэ)-ээс эрх зүйн хувьд ялгаатай болно.

3 дугаар зүйл

ДХБ-ын чиг үүрэг

1. ДХБ нь энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, захиран зохион байгуулах болон биелэлтэд нь дэмжлэг үзүүлэх, зорилтуудыг нь урагшлуулахын зэрэгцээ мөн хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, захиран зохион байгуулах, биелэлтийг нь хангуулах байгууллага болно.

2. ДХБ нь энэхүү хэлэлцээрийн хавсралтад орсон хэлэлцээрүүдээр зохицуулж буй асуудлуудад хамаарах гишүүд хоорондын олон талт худалдааны харилцааны талаар хэлэлцээ хийх байгууллага байх болно. Түүнчлэн ДХБ нь олон талт худалдааны харилцааны асуудлаар өөрийн гишүүдийн дунд үргэлжлүүлэн хэлэлцээ хийх, Сайд нарын бага хурлаас тийнхүү шийдвэрлэвэл эдгээр хэлэлцээний үр дүнг хэрэгжүүлэх байгууллага байна.

3. ДХБ нь энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтад заасан Маргаан шийдвэрлэх асуудлыг зохицуулах дүрэм, журмын тухай харилцан ойлголцох баримт бичиг (цаашид “Маргаан шийдвэрлэх баримт бичиг”, буюу “МШББ” гэнэ)-ийн хэрэгжилтийг хангуулна.

4. ДХБ нь энэхүү хэлэлцээрийн 3 дугаар хавсралтад заасан Худалдааны бодлогыг хянах механизм (цаашид “ХБХМ” гэнэ)-ыг ажиллуулна.

5. Дэлхийн эдийн засгийн баримтлах бодлогыг илүү уялдаа холбоотой болгохын тулд ДХБ нь тохиромжтой үед Олон улсын валютын сан, Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк болон түүний салбар байгууллагуудтай хамтран ажиллана.

4 дүгээр зүйл

ДХБ-ын бүтэц

1. Бүх гишүүний төлөөлөгчдөөс бүрдэх Сайд нарын бага хурлыг байгуулах бөгөөд бага хурал нь хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа хуралдана. Сайд нарын бага хурал нь ДХБ-ын үүргийг гүйцэтгэж, энэ зорилгоор шаардлагатай арга хэмжээ авна. Сайд нарын бага хурал нь хэрэв аль нэгэн гишүүн хүсэлт тавибал энэхүү хэлэлцээрт болон холбогдох Олон талт худалдааны хэлэлцээрт шийдвэр гаргах талаар заасан тодорхой шаардлагуудад нийцүүлэн Олон талт худалдааны аливаа хэлэлцээрт хамаарах бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байна.

2. Бүх гишүүний төлөөлөгчдөөс бүрдсэн Ерөнхий зөвлөлийг байгуулах бөгөөд Ерөнхий зөвлөл нь шаардлагатай үед хуралдаж байна. Сайд нарын бага хурлын хуралдаануудын хоорондох хугацаанд түүний үүргийг Ерөнхий зөвлөл гүйцэтгэнэ. Түүнчлэн Ерөнхий зөвлөл энэхүү хэлэлцээрээр түүнд ногдуулсан үүргийг мөн гүйцэтгэнэ. Ерөнхий зөвлөл дэгээ тогтоох бөгөөд 7 дахь хэсэгт заасан Хороодын дэгийг батална.

3. Ерөнхий зөвлөл нь Маргаан шийдвэрлэх баримт бичигт заасан Маргаан шийдвэрлэх байгууллагын үүргийг гүйцэтгэхээр шаардлагатай үед хуралдана. Маргаан шийдвэрлэх байгууллага нь даргатай байж болох бөгөөд өөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай гэж үзсэн дэгийг тогтооно.

4. Ерөнхий зөвлөл нь ХБХМ-д заасан Худалдааны бодлогыг хянах байгууллагын үүргийг гүйцэтгэхээр шаардлагатай үед хуралдаж байна. Худалдааны бодлогыг хянах байгууллага нь даргатай байж болох бөгөөд өөрийн хариуцсан үүргийг биелүүлэхэд шаардлагатай гэж үзсэн дэгийг тогтооно.

5. Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудал эрхлэх зөвлөл (цаашид “ХХОӨЭЗ” гэнэ) тус тус ажиллах бөгөөд тэдгээр нь Ерөнхий зөвлөлийн ерөнхий удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна. Барааны худалдааны зөвлөл нь 1 дүгээр хавсралтын А-д орсон Олон талт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавина. Үйлчилгээний худалдааны зөвлөл нь Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр (цаашид “ҮХЕХ” гэнэ)-ийн хэрэгжилтэд хяналт тавина. Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудал эрхлэх зөвлөл нь худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудлын тухай хэлэлцээр (цаашид “ХХОӨЭХ” гэнэ)-ийн хэрэгжилтэд хяналт тавина. Эдгээр зөвлөл нь холбогдох хэлэлцээр болон ерөнхий зөвлөлөөс өөр өөрсдөд нь ногдуулсан үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр зөвлөл нь өөр өөрсдийн дэгийг тогтоож Ерөнхий зөвлөлөөр батлуулна. Эдгээр зөвлөлд гишүүнээр элсэх нь бүх гишүүн орны төлөөлөгчдийн хувьд нээлттэй байна. Эдгээр зөвлөл үүргээ гүйцэтгэхийн тулд шаардлагатай үед хуралдана.

6. Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудал эрхлэх зөвлөл нь шаардлагатай үед салбар байгууллагуудыг байгуулна. Эдгээр салбар байгууллага нь дэгээ тогтоож, тус тусын харьяалагдах зөвлөлөөр батлуулна.

7. Сайд нарын бага хурлаас Худалдаа хөгжлийн хороо, Төлбөрийн тэнцлийн хязгаарлалтын хороо, Төсөв, санхүү, захиргааны хороог тус тус байгуулах бөгөөд тэдгээр нь энэхүү хэлэлцээр хийгээд Олон талт худалдааны хэлэлцээрүүдээр ногдуулсан үүрэг болон Ерөнхий зөвлөлөөс өгсөн аливаа үүргийг гүйцэтгэнэ. Сайд нарын бага хурал шаардлагатай гэж үзсэн үүрэг бүхий нэмэлт хороог мөн байгуулж болно. Нэн буурай хөгжилтэй гишүүдийг дэмжиж Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд тусгасан тусгай заалтуудыг тогтмол хянаж, зохих арга хэмжээ авахуулахаар Ерөнхий зөвлөлд илтгэж байх нь Худалдаа, хөгжлийн хорооны үүргийн нэг хэсэг байна. Эдгээр хорооны гишүүн болох нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хувьд нээлттэй байна.

8. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрүүдэд заасан байгууллагууд нь уг хэлэлцээрүүдээр ногдуулсан үүргийг гүйцэтгэж ДХБ-ын зохион байгуулалтын бүтцийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Эдгээр байгууллага үйл ажиллагааныхаа тухай Ерөнхий зөвлөлд тогтмол мэдээлж байна.

5 дугаар зүйл

Бусад байгууллагатай харилцах

1. Ерөнхий зөвлөл нь ДХБ-тай холбогдол бүхий үүрэгтэй засгийн газар хоорондын бусад байгууллагатай үр ашигтай хамтран ажиллах талаар зохих арга хэмжээ авна.

2. Ерөнхий зөвлөл нь ДХБ-тай холбогдол бүхий асуудлаар засгийн газрын бус байгууллагуудтай зөвлөлдөж, хамтран ажиллах талаар зохих арга хэмжээ авч болно.

6 дугаар зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар

1. Ерөнхий захирал тэргүүтэй ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (цаашид “Нарийн бичгийн дарга нарын газар” гэнэ) байна.

2. Сайд нарын бага хурал нь Ерөнхий захирлыг томилж, түүний эрх үүрэг, ажиллах нөхцөл, албан үүргээ гүйцэтгэх хугацааг тогтоосон журмыг батлана.

3. Ерөнхий захирал Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудыг томилж, үүрэг, ажиллах нөхцөлийг нь Сайд нарын бага хурлаас батласан журмын дагуу тогтооно.

4. Ерөнхий захирал болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын үүрэг хариуцлага нь зөвхөн олон улсын шинж чанартай байна. Ерөнхий захирал болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд үүргээ гүйцэтгэхдээ аль нэг засгийн газраас, эсхүл ДХБ-д хамааралгүй аливаа өөр байгууллагаас удирдамж, заавар хүсэх буюу тэдгээрийг биелүүлэхээр хүлээж авахгүй. Тэд олон улсын албан тушаалтныхаа хувьд эзлэх байр сууринд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа үйлдэл хийхээс татгалзана. ДХБ-ын гишүүд Ерөнхий захирал болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын хүлээсэн үүрэг хариуцлага олон улсын шинж чанартай байгааг хүндэтгэн үзэж, тэдний үүргээ гүйцэтгэх явцад нь тэдэнд нөлөөлөх оролдлого хийхгүй.

7 дугаар зүйл

Төсөв, хандив

1. Ерөнхий захирал ДХБ-ын жилийн төсвийн төсөл, санхүүгийн тайланг Төсөв, санхүү, захиргааны хороонд бэлтгэж оруулна. Төсөв, санхүү, захиргааны хороо нь Ерөнхий захирлаас оруулсан жилийн төсвийн төсөл, санхүүгийн тайланг хянан үзэж, тэдгээрийн талаархи зөвлөмжийг Ерөнхий зөвлөлд бэлтгэж оруулна. Ерөнхий зөвлөл жилийн төсвийн төслийг батлана.

2. Төсөв, санхүү, захиргааны хороо дараахь заалтыг тогтоосон санхүүгийн журмыг Ерөнхий зөвлөлд санал болгоно:

(а) ДХБ-ын зардлыг гишүүдийн хооронд хуваарилсан татварын хэмжээ;

(b) татвараа төлөөгүй гишүүдийн хувьд авах арга хэмжээ.

Санхүүгийн журмыг 1947 оны ТХЕХ-ийн журам, туршлагад аль болохоор үндэслэн гаргана.

3. Ерөнхий зөвлөл нь санхүүгийн журам болон жилийн төсвийн төслийг ДХБ-ын гишүүдийн тэн хагасаас илүү нь сонгуульд оролцсон тохиолдолд, гуравны хоёрын саналаар батална.

4. Ерөнхий зөвлөлөөс батласан санхүүгийн журмын дагуу гишүүн бүр ДХБ-ын зардлыг нөхөхөд оруулах татвараа ДХБ-д нэн даруй төлнө.

8 дугаар зүйл

ДХБ-ын эрх зүйн байдал

1. ДХБ нь хуулийн этгээд байх бөгөөд чиг үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах эрх зүйн чадварыг гишүүн бүр хүлээн зөвшөөрнө.

2. ДХБ-ын чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхийг гишүүн бүр хүлээн зөвшөөрнө.

3. Гишүүн бүр ДХБ-ын ажилтнууд болон гишүүдийн төлөөлөгчдөд ДХБ-тай холбогдсон чиг үүргээ бие даан гүйцэтгэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхийг адил нөхцлөөр эдлүүлнэ.

4. Гишүүн бүр ДХБ, түүний ажилтнууд болон гишүүдийн төлөөлөгчдөд эдлүүлэх эрх ямба, дархан эрх нь Төрөлжсөн байгууллагуудын эрх ямба, дархан эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1947 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батласан конвенцид заасан эрх ямба, дархан эрхтэй адил байна.

5. ДХБ нь төв байрныхаа талаар хэлэлцээр байгуулж болно.

9 дүгээр зүйл

Шийдвэр гаргах

1. ДХБ нь 1947 оны ТХЕХ-ийн дагуу хэрэгжүүлж ирсэн нийтийн тохиролцоогоор шийдвэр гаргах зарчмыг үргэлжлүүлэн мөрдөнө. Нийтийн тохиролцоогоор шийдвэр гаргаж чадахгүй тохиолдолд хэрэв өөрөөр заагаагүй бол тухайн асуудлаар санал хурааж шийдвэр гаргана. Сайд нарын бага хурал болон Ерөнхий зөвлөлийн хуралдаан дээр ДХБ-ын гишүүн тус бүр нэг санал өгөх эрхтэй байна. Европын хамтын нийгэмлэг санал өгөхдөө ДХБ-ын гишүүн улсуудынхаа тоотой тэнцүү санал өгөх эрхтэй. Энэхүү хэлэлцээрт буюу Олон талт худалдааны холбогдох хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Сайд нарын бага хурал болон Ерөнхий зөвлөл санал хураалтад оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана.

2. Сайд нарын бага хурал болон Ерөнхий зөвлөл нь энэхүү хэлэлцээрийг болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийг тайлбарлах онцгой эрх эдэлнэ. Эдгээр байгууллага нь 1 дүгээр хавсралтад орсон Олон талт худалдааны хэлэлцээрийг тайлбарлахдаа тухайн хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн уг эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Тайлбарын тухай шийдвэрийг гишүүдийн дөрөвний гурвын саналаар батлана. Энэ хэсгийн заалтыг хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 10 дугаар зүйлийн заалтыг зөрчихгүйгээр хэрэглэнэ.

3. Онцгой тохиолдолд Сайд нарын бага хурал нь энэхүү хэлэлцээр, эсхүл Олон талт худалдааны аль нэг хэлэлцээрээр гишүүнд ногдуулсан үүргийг чөлөөлж болох бөгөөд энэ хэсэгт өөрөөр заагаагүй бол ийм шийдвэрийг гишүүдийн дөрөвний гурвын саналаар батлана.

Энэхүү хэлэлцээрээр ногдуулсан үүргээс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг нийтийн тохиролцоогоор шийдвэр гаргах журмын дагуу хэлэлцүүлэхээр Сайд нарын бага хуралд оруулна. Сайд нарын бага хурал хүсэлтийг авч хэлэлцэх хугацааг тогтоох бөгөөд уг хугацаа нь 90 хоногоос хэтрэхгүй байна. Хэрэв энэ хугацаанд нийтийн тохиролцоонд хүрч чадахгүй бол үүргээс чөлөөлөх шийдвэрийг гишүүдийн дөрөвний гурвын саналаар батлана.

Хавсралт 1А, 1В буюу 1С-д заасан Олон талт худалдааны хэлэлцээрүүд болон тэдгээрийн хавсралтад заасан үүргээс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг эхлээд Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл буюу Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудал эрхлэх зөвлөлд тус тус аль нэг хугацаанд хэлэлцүүлэхээр оруулах бөгөөд хэлэлцэх хугацаа нь 90 хоногоос хэтрэхгүй байна. Энэ хугацаа дуусмагц холбогдох зөвлөл Сайд нарын бага хуралд илтгэнэ.

4. Үүргээс чөлөөлөх тухай Сайд нарын бага хурлын шийдвэрт уг шийдвэрийг гаргах үндэслэл болсон онцгой нөхцөл байдал, үүргээс ийнхүү чөлөөлөгдсөнөөр баримтлах нөхцөл, болзол болон үүргээс чөлөөлсөн хугацаа дуусгавар болох он, сар, өдрийг заана. Нэг жилээс илүү хугацаанд үүргээс чөлөөлсөн тохиолдолд Сайд нарын бага хурал шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор, харин цаашид чөлөөлөлтийн хугацаа дуусах хүртэл жил тутам хянан үзнэ. Сайд нарын бага хурал ийнхүү хянан үзэх бүртээ үүргээс чөлөөлөх үндэслэл болсон онцгой нөхцөл байдал хэвээр байгаа эсэх болон баримтлавал зохих нөхцөл болзлыг мөрдсөн эсэхийг шалгана. Сайд нарын бага хурал жил бүр хийх хяналт шалгалтыг үндэслэж, чөлөөлөлтийн хугацааг сунгах, өөрчлөх, эсхүл дуусгавар болгохыг шийднэ.

5. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрийн дагуу гаргасан шийдвэр, үүний дотор хэлэлцээрийг тайлбарлах болох үүргээс чөлөөлөх шийдвэр нь тухайн хэлэлцээрт тусгасан заалтуудаар зохицуулагдана.

10 дугаар зүйл

Нэмэлт өөрчлөлт

1. ДХБ-ын аль нэг гишүүн энэхүү хэлэлцээр буюу 1 дүгээр хавсралтад орсон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд уг саналаа Сайд нарын бага хуралд тавина. 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт дурдсан зөвлөлүүд хэрэгжилтэнд нь өөрсдөө хяналт тавьдаг 1 дүгээр хавсралтанд орсон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Сайд нарын бага хуралд мөн тавьж болно. Сайд нарын бага хурал илүү урт хугацаа тогтоогоогүй бол нэмэлт өөрчлөлт оруулах саналыг албан ёсоор тавьснаас хойш 90 хоногийн дотор тухайн санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг гишүүдэд тавих тухай аливаа шийдвэрийг Сайд нарын бага хурал нийтийн тохиролцоогоор гаргана. 2, 5 буюу 6 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 3, эсхүл 4 дэх хэсгийн заалт баримталсан тухай уг шийдвэрт тусгана. Хэрэв нийтийн тохиролцоонд хүрсэн бол санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхээр Сайд нарын бага хурал гишүүдэд нэн даруй мэдэгдэнэ. Хэрэв тогтоосон хугацаанд нийтийн тохиролцоонд хүрч эс чадвал санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхээр гишүүдэд тавих эсэх асуудлыг Сайд нарын бага хурал гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар шийднэ. 2, 5 буюу 6 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд, 4 дэх хэсгийн заалтыг хэрэглэнэ гэж Сайд нарын бага хурал гишүүдийнхээ дөрөвний гурвын саналаар шийдээгүй бол санал болгосон нэмэлт өөрчлөлтийн хувьд 3 дахь хэсгийн заалтыг хэрэглэнэ.

2. Энэ зүйлийн заалт болон дор дурдсан заалтад оруулах нэмэлт өөрчлөлт бүх гишүүн хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно:

энэхүү хэлэлцээрийн 9 дүгээр зүйл;

1994 оны ТХЕХ йн 1 болон 2 дугаар зүйл;

ҮХЕХ-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

ХХОӨЭХ-ийн 4 дүгээр зүйл.

3. Энэ зүйлийн 2 болон 6 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд энэхүү хэлэлцээр буюу 1А болон 1С хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн заалтад оруулах гишүүдийн эрх, үүргийг өөрчлөх агуулга бүхий нэмэлт өөрчлөлт нь түүнийг зөвшөөрсөн гишүүдийн хувьд гишүүдийн гуравны хоёрын саналаар батлагдсанаар, цаашдаа бусад гишүүн хүлээн зөвшөөрсөн үеэс эхлэн тус тус хүчин төгөлдөр болно. Сайд нарын бага хурал энэ хэсгийн дагуу хүчин төгөлдөр болсон аливаа нэмэлт өөрчлөлт нь тогтоосон хугацаанд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй гишүүн аль нэг улсын хувьд ДХБ-аас гарах эсхүл Сайд нарын бага хурлын зөвшөөрснөөр гишүүн хэвээр үлдэх эрхтэй гэсэн агуулгатай болохыг гишүүдийн дөрөвний гурвын саналаар гаргаж болно.

4. Энэ зүйлийн 2 болон 6 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд энэхүү хэлэлцээр буюу 1А болон 1С хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн заалтад оруулах гишүүдийн эрх үүргийг өөрчлөхгүй агуулга бүхий нэмэлт өөрчлөлт нь гишүүдийн гуравны хоёрын хүлээн зөвшөөрснөөр бүх гишүүний хувьд хүчин төгөлдөр болно.

5. Дээрх 2 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд ҮХЕХ-ийн I, II, III хэсэг болон холбогдох хавсралтуудад оруулах нэмэлт өөрчлөлт нь түүнийг зөвшөөрсөн гишүүний хувьд гишүүдийн гуравны хоёр батласнаар хүчин төгөлдөр болох бөгөөд дараа нь гишүүн тус бүрийн хувьд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн үеэс нь эхлэн хүчин төгөлдөр болно. Сайд нарын бага хуралд заасны дагуу хүчин төгөлдөр болсон аливаа нэмэлт өөрчлөлт нь тогтоосон хугацаанд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй гишүүн аль нэг улсын хувьд ДХБ-аас гарах эсхүл Сайд нарын бага хурлын зөвшөөрснөөр гишүүн хэвээр үлдэх эрхтэй гэсэн агуулгатай болохыг гишүүдийн дөрөвний гурвын саналаар гаргаж болно. ҮХЕХ-ийн 4, 5, 6 дугаар бүлэг болон холбогдох хавсралтуудад оруулах нэмэлт өөрлөлт нь гишүүдийн гуравны хоёр нь хүлээн зөвшөөрснөөр бүх гишүүний хувьд хүчин төгөлдөр болно.

6. Энэ зүйлийн бусад заалтад харшлахгүйгээр, ХХОӨЭХ-т оруулах, түүний 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шаардлагыг хангасан нэмэлт өөрчлөлтийг Сайд нарын бага хурал албан ёсны журам мөрдөхгүйгээр шууд баталж болно.

7. Гишүүн улс энэхүү хэлэлцээрт болон 1 дүгээр хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг Сайд нарын бага хурлаас тогтоосон хугацаанд ДХБ-ын Ерөнхий захиралд хадгалуулахаар хүлээлгэн өгнө.

8. ДХБ-ын гишүүн улс 2 болон 3 дугаар хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Сайд нарын бага хуралд тавьж болно. 2 дугаар хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг нийтийн тохиролцоогоор батлах бөгөөд уг нэмэлт өөрчлөлт нь Сайд нарын бага хурал батласнаар бүх гишүүний хувьд хүчин төгөлдөр болно. 3 дугаар хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлт нь Сайд нарын бага хурал батласнаар бүх гишүүдийн хувьд хүчин төгөлдөр болно.

9. Сайд нарын бага хурал худалдааны өөр хэлэлцээрт оролцогч гишүүдийн хүсэлтээр тухайн хэлэлцээрийг 4 дүгээр хавсралтад нэмж оруулах тухай шийдвэрийг зөвхөн нийтийн тохиролцоогоор гаргаж болно. Сайд нарын бага хурал Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрт оролцогч гишүүдийн хүсэлтээр тухайн хэлэлцээрийг 4 дүгээр хавсралтаас хасах тухай шийдвэр гаргаж болно.

10. Хязгаарлагдмал тооны оролцогчидтой худалдааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахыг тухайн хэлэлцээрт зааснаар зохицуулна.

11 дүгээр зүйл

Анхдагч гишүүд

1. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед 1947 оны ТХЕХ-т оролцож байсан талууд болон энэхүү хэлэлцээр, Олон талт худалдааны хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрч тарифын хөнгөлөлт, үүрэг амлалтын жагсаалтыг 1994 оны ТХЕХ-т, мөн тусгай үүрэг амлалтын жагсаалтыг ҮХЕХ-т тус тус хавсаргасан Европын хамтын нийгэмлэг нь ДХБ-ын анхдагч гишүүд болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас нэн буурай хөгжилтэй гэж хүлээн зөвшөөрөгдсөн улсууд зөвхөн тус тусын хөгжлийн түвшин, санхүү, худалдааны хэрэгцээ буюу засаг захиргаа, бүтцийн тогтолцооны чадавхид тохирох хэмжээнд үүрэг амлалт авч, хөнгөлөлт үзүүлнэ.

12 дугаар зүйл

Нэгдэн орох

1. Аливаа улс эсхүл гадаад худалдааны харилцаа, түүнчлэн энэхүү хэлэлцээрт хийгээд Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд заасан бусад асуудлыг өөрөө засан товхинох эрх бүхий гаалийн тусгай бүс нутаг нь ДХБ-тай тохиролцсон нөхцөлийн үндсэн дээр энэхүү хэлэлцээрт нэгдэн орж болно. Ийнхүү элсэн орсноор энэхүү хэлэлцээр болон түүнд хавсаргасан Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэнэ.

2. Элсүүлэх тухай шийдвэрийг Сайд нарын бага хурал гаргана. Нэгдэн орох нөхцөлийн тухай хэлэлцээрийг Сайд нарын бага хурал ДХБ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлана.

3. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг тухайн хэлэлцээрийн заалтаар зохицуулна.

13 дугаар зүйл

Олон талт худалдааны хэлэлцээрүүдийг тодорхой
гишүүдийн хооронд мөрдөхгүй байх


1. Аль нэг гишүүн нөгөө улсыг гишүүнээр элсэх үед нь энэхүү хэлэлцээр болон 1, 2 дугаар хавсралт дахь Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд хамруулахыг зөвшөөрөхгүй бол дурдсан хэлэлцээрүүдийг эдгээр гишүүд хоорондоо үл мөрдөнө.

2. 1947 оны ТХЕХ-ийн 35 дугаар зүйлийг урьд нь хэрэгжүүлж байсан хийгээд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед уг зүйлийн заалт дээрх талуудын хооронд хүчин төгөлдөр хэвээр байсан тохиолдолд 1947 оны ТХЕХ-т оролцогч тал байсан ДХБ-ын анхдагч гишүүдийн хооронд энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэж болно.

3. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг аль нэг гишүүн болон 12 дугаар зүйлийн дагуу нэгдэн орж буй гишүүний хооронд мөрдөж болно. Чингэхдээ холбогдох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй байгаа гишүүн тэр тухайгаа Сайд нарын бага хуралд нөгөө гишүүний нэгдэн орох нөхцөлийн тухай хэлэлцээр батлагдахаас өмнө мэдэгдсэн тохиолдолд л ийнхүү мөрдөнө.

4. Сайд нарын бага хурал аль нэг гишүүний хүсэлтээр зарим тохиолдолд энэ зүйлийн хэрэгжилтийг хянан үзэж, зохих зөвлөмж гаргаж болно.

5. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрийг оролцогч талуудын хооронд дагаж мөрдөхгүй байх асуудлыг тухайн хэлэлцээрийн заалтаар зохицуулна.


14 дүгээр зүйл

Хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх, хүчин төгөлдөр болгох, хадгалуулах

1. Энэхүү хэлэлцээр нь 1947 оны ТХЕХ-т оролцогч талууд болон энэхүү хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн дагуу ДХБ-ын анхдагч гишүүний эрхтэй Европын хамтын нийгэмлэгийн хувьд гарын үсэг зурах эсхүл бусад хэлбэрээр хүлээн зөвшөөрөхөд нээлттэй байна. Ийнхүү хүлээн зөвшөөрөх журам нь энэхүү хэлэлцээр болон түүнд хавсаргасан Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд хамаарна. Энэхүү хэлэлцээр болон түүнд хавсаргасан Олон талт худалдааны хэлэлцээрүүд нь Олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны үр дүнг тусгасан Төгсгөлийн баримт бичгийн 3 дахь хэсэгт заасны дагуу Сайд нарын товлосон өдөр хүчин төгөлдөр болох бөгөөд Сайд нар өөрөөр шийдээгүй бол энэ өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд нэгдэн ороход нээлттэй байна. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос нь хойш түүнд нэгдэн орвол тэр нь ийнхүү нэгдэж орсноос хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсны дараа түүнд нэгдэн орсон гишүүн энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болмогц хэрэгжүүлэх Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд тусгасан хөнгөлөлт, үүрэг амлалтыг хүчин төгөлдөр болсон өдрөөс нь эхлэн хүлээн зөвшөөрсөнтэй адил хэлбэрээр хэрэгжүүлнэ.

3. Хүчин төгөлдөр болох хүртэл нь энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн эх хувийг 1947 оны ТХЕХ-т оролцогч талуудын Ерөнхий захиралд хадгалуулна. Ерөнхий захирал энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн баталгаат хуулбар, түүнчлэн эдгээр хэлэлцээрийг батласан тухай мэдэгдлийг оролцогч бүх засгийн газарт болон Европын хамтын нийгэмлэгт нэн даруй хүргүүлнэ. Хүчин төгөлдөр болмогц энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүд, мөн тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг ДХБ-ын Ерөнхий захиралд хадгалуулна.

4. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрийг зөвшөөрөх, хэлэлцээр хүчин төгөлдөр болох асуудлыг тухайн хэлэлцээрийн заалтын дагуу зохицуулна. Эдгээр хэлэлцээрийг 1947 оны ТХЕХ-т оролцогч талуудын Ерөнхий захиралд хадгалуулна. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц эдгээр хэлэлцээрүүийг ДХБ-ын Ерөнхий захиралд хадгалуулна.

15 дугаар зүйл

Хэлэлцээрээс гарах

1. Аливаа гишүүн энэхүү хэлэлцээрээс гарч болно. Ийнхүү гарах нь энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн аль алинд нь хамаарах бөгөөд хэлэлцээрээс гарах тухай мэдэгдлийг ДХБ-ын Ерөнхий захирал бичгээр хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчинтэй болно.

2. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрээс гарахыг тухайн хэлэлцээрт зааснаар зохицуулна.

16 дугаар зүйл

Бусад зүйл


1. Энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд өөрөөр заагаагүй тохиолдолд, ДХБ нь 1947 оны ТХЕХ-т оролцогч талуудын болон 1947 оны ТХЕХ-ийн хүрээн дэх байгууллагуудын дагаж мөрдөж байсан шийдвэр, дэг, тогтсон хэв заншлыг удирдлага болгоно.

2. 1947 оны ТХЕХ-ийн Нарийн бичгийн дарга нарын газар нь ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг боломжийн хэрээр гүйцэтгэх бөгөөд энэхүү хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Сайд нарын бага хурлаас Ерөнхий захирлыг томилох хүртэл 1947 оны ТХЕХ-т оролцогч талуудын Ерөнхий захирал нь ДХБ-ын Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэнэ.

3. Энэхүү хэлэлцээрийн заалт нь Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн аль нэг заалттай зөрчилдвөл уг зөрчилтэй асуудлаар энэхүү хэлэлцээрийн заалтыг баримтлана.

4. Гишүүн бүр дотоодын хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон баримт бичиг болон захиргааны журмыг энд хавсаргасан хэлэлцээрүүдийн дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэх арга хэмжээг авна.

5. Энэхүү хэлэлцээрийн аль ч заалтын талаар тайлбар хийхгүй. Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн аль нэг заалтын талаар тухайн хэлэлцээрээр зөвшөөрсөн хэмжээнд л тайлбар хийж болно. Хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны хэлэлцээрийн аль нэг заалтын талаар тайлбар хийхийг тухайн хэлэлцээрт заасны дагуу зохицуулна.

6. Энэхүү хэлэлцээрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн заалтын дагуу бүртгүүлнэ.

Энэхүү хэлэлцээрийг Марракеш хотноо нэг мянга есөн зуун ерэн дөрвөн оны дөрөвдүгээр сарын арван тавны өдөр, эх хувийг нь англи, испани, франц хэлээр үйлдсэн бөгөөд хэл тус бүр дээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

Тайлбар тэмдэглэл:

Энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд “улс”, эсхүл “улсууд” гэж хэрэглэсэн нэр томъёо нь ДХБ-ын гишүүн гаалийн тусгай бүс нутгийг оруулж ойлгоно.

ДХБ-ын гишүүн гаалийн тусгай бүс нутгийн хувьд энэхүү хэлэлцээр болон Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд “үндэсний” гэсэн нэр томъёо хэрэглэсэн байвал өөрөөр заагаагүй бол тухайн гаалийн нутаг дэвсгэрт хамаарч буйгаар үзнэ.
эх сурвалж нь: www.legalinfo.mn/insys/file/6516.doc

ЭКСПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН YНИЙГ ТОДОРХОЙЛОХ

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох арга
Экспортын барааны гаалийн үнэ нь Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа
нийлүүлэх нөхцөлөөр тодорхойлогдоно.
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргыг дор дурдсан
дарааллын дагуу хэрэглэнэ:
хэлцлийн үнийн арга;
зардлаас тооцох арга;
нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
зах зээлийн мэдээлэл, судалгааны арга.
Хэлцлийн үнийн арга
Хэлцийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн
үнэд Монгол Улсын хил хүртэлх дараахь зардал, төлбөр ороогүй бол нэмж тооцно:
1. тээврийн зардал;
2. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын
бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, барааг ачих, буулгах, хадгалах,шилжүүлэн ачих зардал.
Экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг дараахь тохиолдолд
хэрэглэхгүй:
1. хэлцэл нь барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;
2. худалдагч болон худалдан авагч харилцан хамааралтай бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.
3. Харилцан хамаарал үнэд нөлөөлсөн гэдгийг ГТГТТхуулийн 10.7.6-д заасны дагуу
ойлгоно.
Зардлаас тооцох арга
Хэлцлийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд зардлаас тооцох аргыг хэрэглэнэ.
Зардлаас тооцох аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход Монгол Улсын нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан
бодох бүртгэлийн бодит баримт мэдээлэлд тулгуурлаж нэгж үнийг тодорхойлно.
Зардлаас тооцох аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход тухайн барааны нэгжид шууд болон шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг нэмж тооцно:
1. үнийг тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдсон дараахь зардал:
1.1 үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон
хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;
1.2. барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус
үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;
1.3. үйл ажиллагааны болон удирдлагын зардлын ногдох хэсэг;
1.4. цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын ногдох хэсэг;
1.5. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг;
1.6. тухайн бараанд ногдох татвар.
2. барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл;
3. тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортлосноос олсон ашиг.
Дээрх 3 бүлэг зардал, үнэ, татвар, ашгийг давхардуулан тооцохгүй.
Дээрх 3 бүлэг зардал, төлбөр, ашиг нь статистикийн болон татварын байгууллагад бүртгэгдсэн тухайн салбарын аж ахуйн нэгжийн дундаж үзүүлэлттэй ойролцоогүй,
их зөрүүтэй бол зардлаас тооцох аргаар гаалийн үнийг тодорхойлохгүй.
Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
Дээрх 2 аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ.
Экспортын барааны гаалийн үнийг нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны
хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн
бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортолсон нэг төрлийн болон ижил төрлийн барааны
хэлцлийн үнийг ашиглана.
Нэг төрлийн бараа болон ижил төрлийн бараа гэдгийг дээр дурдсанаар ойлгоно.
Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар экспортын
барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:
1. харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж,
байгууллагын хэлцлийн үнэ байх;
2. харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа бараатай нэг зэрэг, эсхүл 60-аас
дээшгүй хоногийн дотор экспортлогдсон байх.
2-т заасан хугацаанд харьцуулан жиших хэд хэдэн хэлцлийн үнэ байвал олон тохиолдсон үнийг сонгоно.
Зах зээлийн мэдээлэл, судалгааны арга
Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийн
мэдээлэл, судалгааны арга болно.
Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаар экспортын барааны гаалийн үнийг
тодорхойлохдоо олон улсын худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн
дараахь мэдээлэл, судалгааг үндэслэнэ:
1. экспортлогчийн нийтэд зориулан тараасан үнийн жагсаалт, лавлагаа,
интернетийн мэдээлэл;
2. гадаад худалдааны болон гаалийн статистикийн мэдээ зэрэг олон нийтэд
зориулсан мэдээ, мэдээлэл;
3. барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн
мэдээлэл, зах зээлд зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.

эх сурвалж нь: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль 2008 он.

ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН YНИЙГ ТОДОРХОЙЛОХ

Customs valuation methods of imported goods
In determining the Customs value of imported goods the following methods is applied in their sequences:
1. the transaction value method;
2. the transaction value method of identical goods;
3. the transaction value method of similar goods;
4. the deductive method;
5. the computed method;
6. the fallback method;


Гаалийн үнийг тодорхойлох арга

Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дор дурдсан аргуудыг дарааллын
дагуу хэрэглэнэ:
1.хэлцлийн үнийн арга;
2.нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
3.ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
4.ялгавар үнийн арга;
5.нийлбэр үнийн арга;
6.уялдуулан хэрэглэх арга.
Мэдүүлэгчийн хүсэлтээр 4, 5-д заасан аргын дарааллыг сольж хэрэглэж болно.
Энэ хуулийн 2, 3, 6-д заасан аргыг хэрэглэхэд мэдүүлэгч, гаалийн байгууллага хоорондоо зөвшилцөж болно.
Хэлцлийн үнийн арга
Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ.
Хилийн чанадаас худалдан авсан бараанд худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.
Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлуудыг нэмж тооцно:
тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан зардал:
1. тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт
бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр;
2. тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн
ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал;
3. даатгалын хураамж.
тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;
тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан
ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг;
тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр;
худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг;
Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлуудыг хасч тооцно:
1. үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг
импортолсны дараа суурилуулсан, угсарсан, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, сургалт явуулсан төлбөр;
2. гаалийн хилээр оруулсны дараахь тээврийн зардал;
3. импортлогч орны гаалийн болон бусад татвар.
Нэг ачилтаар хэд хэдэн нэр төрлийн барааг улсын хилээр оруулж ирсэн тохиолдолд хэлцлийн үнэ дээр нэмэгдэх, эсхүл хэлцлийн үнээс хасвал зохих зардлыг бараа болгонд хуваарилахдаа нийт ачилтын цэвэр жинд тухайн барааны ногдох жинг харьцуулна.
Ийнхүү жинг харьцуулан зардлыг хуваарилах боломжгүй бол эзлэхүүн, эсхүл үнийн дүнг харгалзан зардлыг хуваарилж болно.
Худалдан авагчийн тухайн барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг Монгол Улсын хууль тогтоожмоор хязгаарласан, худалдан борлуулах бүс нутгийг заагласан, барааны үнэд үл нөлөөлөх хязгаарлалт тогтоосон нь хэлцлийн үнийг аргыг хэрэглэхэд саад
болохгүй.
Хэлцлийн үнийн аргыг дараахь нөхцөл, шаардлага бүрдсэн тохиолдолд хэрэглэхгүй:
1. худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг энэ хуулийн 10.5-т зааснаас өөр үндэслэлээр хязгаарласан:
2. барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүл устгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласан хэлцэлд;
3. барааны хэлцэл болон үнэ нь тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй болгосон зарим нөхцөл болзол, шаардлагад захирагдсан тохиолдолд;
4. импортын барааг цааш нь худалдсан, хэрэглэсэн буюу ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй тохиолдолд;
5. мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримт бичгээр баталгаажуулж нотлоогүй тохиолдолд;
6. худалдаа нь харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэ нь шалгуур үнэтэй ойролцоо биш бол.
Худалдагч, худалдан авагч хоёр хоорондоо харилцан хамааралтай этгээд гэдгийг дараахь байдлаар тодорхойлно:
1. нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладаг бол;
2. нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан байх;
3. бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол;
4. нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр хяналт тавьдаг;
5. хоёулаа гуравдагч этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа;
6. хоёулаа гуравдагч этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг;
7. нэг гэр бүлийн гишүүд, эсхүл төрөл, садангийн хүмүүс бол.
Хэрэв харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн худалдаа, хэлцлийн үнэ нь импортлосон барааны шинж байдал, үйлдвэрлэлийн онцлог, оруулж байгаа улирал, үнийн зөрүүгээс хамаарч дараахь шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ:
1. импортолсон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны харилцан
хамааралгүй хэлцлийн үнэ;
2. хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны гаалийн байгууллагаас урьд нь хүлээн зөвшөөрсөн гаалийн үнэ.
Шалгуур үнэтэй харьцуулалт хийхдээ худалдааны түвшин, барааны тоо хэмжээ, ХҮ, 5 бүлэг зардлуудыг тооцно.
Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
Импортын барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл ойролцоо хугацаанд импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.
“Нэг төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай дараахь шинж тэмдгээр адил барааг ойлгоно:
1. физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад шинж чанар;
2. чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;
3. барааны гарал үүслийн улс;
4. үйлдвэрлэгч.
Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход худалдааны адил түвшинд, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.
Хэрэв нэг төрлийн бараа нь нэг төрлийн барааны ХҮ-с өөр тоо хэмжээтэй, худалдааны өөр түвшинд импортлосон байвал мэдүүлэгч зөрүүг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.
Нэг төрлийн бараа гаалийн үнийг нь тодорхойлж байгаа бараанаас физик шинжээрээ ялимгүй ялгаатай байх нь нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Нэг төрлийн барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болно. Залруулга, тодотгол нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.
Гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч залруулга, тодотголыг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй.
Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход 5 бүлэг зардлыг тооцно.
Нэг төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгон авч гаалийн үнийг тодорхойлно.
Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхгүй:
1. дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд байршуулсан бараа;
2. Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар оруулсан бараа;
3. Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар
оруулсан бараа
4. буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн бараа;
5. түрээсийн бараа;
6. гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа;
7. их засварын тоног төхөөрөмж;
8. олон улсын аялал, жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан бараа;
9. барааны загвар, дээж, сорьц;
10. үзэсгэлэнгийн бараа;
11. сурталчилгааны бараа.
Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл ойролцоо хугацаанд импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.
“Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно.
Ижил төрлийн барааг тодорхойлоход чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд, барааны гарал үүслийн улсыг харгалзан үзнэ.
Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход худалдааны адил түвшинд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.
Хэрэв нэг төрлийн бараа нь худалдааны өөр нөхцөлд, өөр тоо хэмжээтэй худалдааны өөр түвшинд импортлосон байвал мэдүүлэгч зөрүүг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.
Ижил төрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болно. Залруулга, тодотгол нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.
Гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч залруулга, тодотголыг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй.
Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход 5 бүлэг зардлыг тооцно.
Ижил төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгон авч гаалийн үнийг тодорхойлно.
Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо нэг төрлийн барааны үнэд хэрэглэхийг хориглосон барааны үнийг хэрэглэхгүй.
Ялгавар үнийн арга
1, 2, 3 дугаар гаалийн үнэлгээний аргаар гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол ялгавар үнийн аргаар тодорхойлно.
Ялгавар үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт оруулахгүй дотоодын зах зээлд борлуулсан байх тохиолдолд хэрэглэнэ.
Импортын барааны гаалийн үнийг ялгавар үнийн аргаар тодорхойлоход тухайн барааг, эсхүл түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг импортлох үед, эсхүл ойролцоо хугацаанд харилцан хамааралгүй этгээдэд, хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн дараахь зардлыг хасна:
-адил ангилал бүлгийн барааг Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүл төлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ комиссын зардал;
-”Адил ангилал бүлгийн бараа” гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд үйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн болон даатгалын зардал;
-Монгол Улсад төлсөн гаалийн татвар болон бусад татвар.
Хэрэв өөр өөр үнээр, ижил тоо хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг суурь болгон сонгоно.
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход түүнтэй нэг болон ижил төрлийн,түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоодод борлуулсан бараатай харьцуулах боломжгүй бол мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэг буюу ижил төрлийн барааны үнийг ашиглаж болно.
Нэг болон ижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинж чанараа боловсруулалтын явцад алдсан бол нэг төрлийн ижил төрлийн барааны үнийг ашиглахыг хориглоно.
Нийлбэр үнийн арга
Энэ хуулийн 1-4 дугаар зүйлд заасан аргаар гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол нийлбэр үнийн аргаар тодорхойлно.
Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход дараахь үнэ, зардлыг нэмж тооцно:
1. тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал /материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал;
2. үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд тухайн барааг Монгол Улсад экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл ажиллагааны зардал болон цэвэр ашиг;
3. 5 бүлэг зардал.
Уялдуулан хэрэглэх арга
Барааны гаалийн үнийг тодорхойлох уялдуулан хэрэглэх аргыг 1-4 аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй үед хэрэглэх бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн.
Уялдуулан хэрэглэх аргыг дараахь хоёр арга замаар хэрэгжүүлнэ.
1. гаалийн үнийг тодорхойлоход 1-4 аргуудын шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх:
a. хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь баримт бичгээр нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах.
b. нэг болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах.
c. ялгавар үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны хязгаарыг ихэсгэж тооцох; суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг багасгах; эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг болон ижил төрлийн бараа байхгүй бол адил ангилал бүлгийн барааг хамруулан авч үзэх.
d. нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, хил хүртэл тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар тогтоож болно.
2. гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах буюу дараахь худалдааны мэдээлэл, баримтыг ашиглаж болох:
a. худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагаа болон каталог;
b. статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлын тариф;
c. экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчдын гэрээ, түүний үнэ;
d. интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ;
e. хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа
барааны үнийн судалгаа;
f. гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайн цаг үед бий
болсон үнийн дундаж үзүүлэлт.
Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь үнийг үндэслэж болохгүй:
a. Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд худалдан борлуулсан үнэ;
b. хоёр альтернатив үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох систем;
c. хил орчмын худалдааны импортын барааны үнээс бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ;
d. нэг болон ижил төрлийн барааны нийлбэр үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан үйлдвэрлэлийн зардал;
e. Монгол Улсаас өөр оронд экспортолсон барааны үнэ;
f. хийсвэр буюу зохиомол үнэ;
g. гаалийн доод үнэ.

resource: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, law of mongolia on customs tariffs and duties, 2008