Saturday, March 6, 2010

Incoterms 2000 in pictures





Гаалийн бүрдүүлэлт

Киото конвенц:
“Бүрдүүлэлт” гэж барааг дотоодод ашиглахаар оруулах, гаргах, эсхүл гаалийн өөр горимоор оруулахыг зөвшөөрөх гаалийн ёс журмын ажиллагааг хэлнэ.
Гаалийн Тухай Хууль:
Зүйл 3.1.12.-д “гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан.
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар ГТХ 2-р хэсэг, 6-р бүлэгт дэлгэрэнгүй зааж өгчээ. Дараах 5 пунктээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг үзүүлж болох юм. Үүнд:
1. Мэдүүлэгч нь гаалийн байгууллагад мэдүүлэх, Мэдүүлэхдээ хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлийн бичиг баримтуудыг хуулийн дагуу хүчин төгөлдөр, үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлж өгнө. Гаалийн байгууллага бичиг баримтын үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгаад бүртгэж авна.
2. Бичиг баримтыг шалгах, Бичиг баримт хариуцсан ГУБ нь хуулийн дагуу шалгана. Мөн шалгах явцад үнэлгээ, барааны ангилал, татвар хариуцсан ГУБ шалгаж болно.
3. Мэдүүлэгч татвар төлнө.
4. Хуулийн дагуу бараа тээврийн хэрэгслийг шалгана. Шалгах үйл явц тасралтгүй шинж чанартай байна.
5. Импорт үед бараа, тээврийн хэрэгслийг эзэнд нь олгосноор, экспорт үед хил нэвтрүүлснээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа дуусгавар болно.