Saturday, February 16, 2013

Гадаад худалдааны үндсэн бичиг баримт тэдгээрийн ач холбогдол

          Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. 
        Энэхүү өөрчлөлт нь гадаад худалдаанд оролцогчдод хил дээрх саад тотгорыг арилгах, түргэн шуурхай нэвтрэх боломжийг хангах зорилготой тарифын бус зохицуулалтын нэг хэлбэр гэж ойлгогдоно. 

          Гаалийн тухай хуулийн 60-р зүйлийн 3 дахь заалт мэдүүлэгчийн гаалийн байгууллагад гаргаж өгөх бичиг баримт нь: 
1. Гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх 
2. Тээврийн бичиг баримт 
3. Зөвшөөрөл, лиценз 
4. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгох дүгнэлт 

          Гадаад худалдааны гэрээ нь худалдагч худалдан авагчийн байгуулсан хэлцлийн бичиг баримт юм. Харин үнийн нэхэмжлэх нь худалдагчаас худалдан авагчид өгөх барааны үнийн дүнтэй холбоотой мэдээллийг агуулсан бичиг баримт болно. Худалдааны гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урдны бичлэгээс сонирхож болно. Үнийн дүнтэй холбоотой мэдээлэлд барааны гарал үүсэл, нийт болон нэгж үнийн дүн, үнийн бүрдэл,барааны код, ачих, дамжин өнгөрөх, буулгах боомт, гэрээний дугаар, он сар өдөр, даатгалын мэдээлэл, тээврийн мэдээлэл, харилцах этгээдүүдийн утасны дугаар зэрэг байдаг. 
         Үнийн нэхэмжлэх нь ихэвчлэн баглаа боодлын жагсаалттай уялдсан байдаг. Өөрөөр хэлбэл барааны үнийн дүнг илтгэх бичиг баримт нь инвойс байдаг бол баглаа боодлын жагсаалт нь түүний цэвэр бохир жин, тоо ширхэг, нэр төрөл зэргийг ялгаж харагдуулдаг онцлогтой. Зарим тохиолдолд энэхүү хоёр бичиг баримтыг нийлүүлж бичсэн байдаг ба талууд зөвшилцсөн үед худалдааны гэрээг орлох хүчин чадалтай байдаг. 
          Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай хяналт шалгалтыг явуулах ба үүний үр дүнд магадлан шинжилгээ хийсэн дүгнэлт, улсын байцаагчийн акт, эрүүл ахуйн ариун цэврийн хураамжийн тасалбар, лабораторийн дүгнэлт зэргийн олгодог.
Эрх зүйн бичиг баримтууд: