Wednesday, May 18, 2011

Ачааны даатгал, Cargo insurance

17-р зууны үед Лондонд анхны мэргэжлийн далайн тээврийн даатгалын нийгэмлэг байгуулагдсан аж. Цагийн аясаар энэхүү нийгэмлэг нь Лондонгийн андерайтеруудын институт (Institute Cargo Clauses - ICC) болж өөрчлөгджээ. Өнөөдөр дэлхий дахинаа олон улсын ачаа тээвэрт энэ байгууллагын заалтаар ачааны даатгалын асуудлыг зохицуулж байна.
Лондонгийн даатгагчдын институтийн тайлбар нь А, В, С, болон дайны ба халдлагын нөхцөл (The Institute Marine Cargo Clauses) гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Тайлбар А нь бүх эрсдлийг агуулсан байдаг. В нь дунд шатны даатгалын хэмжээний эрсдлийн тухай, С нь хамгийн багаар даатгалын хэмжээг заасан байдаг. Халдлагын нөхцөл нь терроризм, халдагчид, ажил хаягчид, гэмт хэрэгтнүүдээс үүсэн гарах эрсдлийн тухай даатгалын нөхцөлүүдийг агуулсан байна. Дайны нөхцөл байдалд -хувьсгал, иргэний дайн, барьцаалах, эсвэл ачаа мин, усны торпедод өртөх зэргээс шалтгаалах эрсдлийг зааж өгсөн байдаг.

Мөн эдгээрээс гадна ачааны эрсдлийн даатгалыг зохицуулсан 1987 оны UNCTAD Model Clauses on Marine Cargo Insurance гэж байдаг. Даатгалын хариуцах ба хариуцахгүй нөхцөлүүдийг тусгаж өгсөн байдаг.
Бараа нийлүүлэх ерөнхий нөхцөл 2010 нь Лондонгийн даатгалын институтийн тайлбар А В С-тэй илүү уялдсан байдаг.
эх сурвалж: англи хэл дээр
Institute Marine Cargo Clauses
http://www.miripravo.ru/laws/strah/0.htm
United Nations Cargo Insurance - All Risks Cover
http://www.miripravo.ru/laws/strah/0.htm

Friday, February 4, 2011

ИНКОТЕРМС 2010

ИНКОТЕРМС (INCOTERMS) 2010 нь 2010 оны 9 сарын 27нд худалдааны шинэчлэгдсэн дүрмүүдийг агуулан 2011 оны 1 сарын 1-нээс хэрэглэгдэхээр хэвлэлтээс гарчээ.
Дараах үндсэн өөрчлөлтүүдийг ИНКОТЕРМС 2010 агуулсан байна.
1. 4 нөхцөл (DAF, DES, DEQ, DDU) цаашид хэрэглэгдэхгүй, тэдгээрийн оронд 2 (DAP – газар хүртэл (Delivered at Place) DAT – терминал хүртэл (Delivered at Terminal)) шинэ нөхцөл бий болсон,
2. Инкотермс 2 бүлэгт хуваагдсан. 1-рт бүх төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан, 2-рт далайн ба усан тээврийн дүрэм. \Инкотермс 2000 4 бүлэгтэй байсан\,
3. Одоо инкотермс нь олон улсын ба дотоодын нийлүүлэлтэд хэрэглэгдэх боломжтой болсон,
4. Цахим хэлбэрийн бичиг баримт хэрэглэх боломж,
5. Даатгалын асуудалд Лондонгийн даатгалын институтаас санал болгосон өөрчлөлтүүд орсон, ө.х даатгуулах, даатгал шаардах хэсгүүд өөрчлөгдсөн.
6. Терминалд хадгалах, ба бусад хариуцлагын тухай нарийн заавар орсон.

эх сурвалж:

http://www.tamognia.ru/people/articles/detail.php?ID=1536719

www.incoterms.org

Хэрвээ эх хувиар нь 2010 оны хэвлэлийг гар дээрээ авбаас хуваалцаарай их үнэтэй юм энэ эд. http://www.iccwbo.org/incoterms/


Англи хэл дээр илүү дэлгэрэнгүйг дараах хаягнаас аваарай
http://www.exportvirginia.org/fast_facts/Current/FF_Issues_INCO_Terms.pdf

Tuesday, January 18, 2011

Гадаад худалдаа - Тээврийн зардал

Экспортын нийлүүлэлтийн дамжлагад далайн тээвэр оролцсон байвал энэ газрын зургийг ашиглан зайг хүснэгтүүдээс харж тухайн тээвэрлэгчийн санал болгосон үнээр баримжаалж зардлын тооцоог үнэн зөв гаргаж болох нь... энэ газрын зураг дээр тэмдэглэгдсэн хотууд нь томоохон усан боомтууд байдаг учир энэ зураг ихээхэн баримжаа болохнээ.
Энэ зураг нь 2005 оных, хэрвээ хүсвэл та Гүүгл дээрээс хамгийн сүүлийн хувилбарыг хайж олоорой.
ТАТАЖ АВАХ ХОЛБООС
http://share.gogo.mn/9glRXg9PzW35201295386781/Lloyds_Maritime_Atlas_2005.pdf