Showing posts with label Гаалийн бүрдүүлэлт. Show all posts
Showing posts with label Гаалийн бүрдүүлэлт. Show all posts

Saturday, February 16, 2013

Гадаад худалдааны үндсэн бичиг баримт тэдгээрийн ач холбогдол

          Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. 
        Энэхүү өөрчлөлт нь гадаад худалдаанд оролцогчдод хил дээрх саад тотгорыг арилгах, түргэн шуурхай нэвтрэх боломжийг хангах зорилготой тарифын бус зохицуулалтын нэг хэлбэр гэж ойлгогдоно. 

          Гаалийн тухай хуулийн 60-р зүйлийн 3 дахь заалт мэдүүлэгчийн гаалийн байгууллагад гаргаж өгөх бичиг баримт нь: 
1. Гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх 
2. Тээврийн бичиг баримт 
3. Зөвшөөрөл, лиценз 
4. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгох дүгнэлт 

          Гадаад худалдааны гэрээ нь худалдагч худалдан авагчийн байгуулсан хэлцлийн бичиг баримт юм. Харин үнийн нэхэмжлэх нь худалдагчаас худалдан авагчид өгөх барааны үнийн дүнтэй холбоотой мэдээллийг агуулсан бичиг баримт болно. Худалдааны гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урдны бичлэгээс сонирхож болно. Үнийн дүнтэй холбоотой мэдээлэлд барааны гарал үүсэл, нийт болон нэгж үнийн дүн, үнийн бүрдэл,барааны код, ачих, дамжин өнгөрөх, буулгах боомт, гэрээний дугаар, он сар өдөр, даатгалын мэдээлэл, тээврийн мэдээлэл, харилцах этгээдүүдийн утасны дугаар зэрэг байдаг. 
         Үнийн нэхэмжлэх нь ихэвчлэн баглаа боодлын жагсаалттай уялдсан байдаг. Өөрөөр хэлбэл барааны үнийн дүнг илтгэх бичиг баримт нь инвойс байдаг бол баглаа боодлын жагсаалт нь түүний цэвэр бохир жин, тоо ширхэг, нэр төрөл зэргийг ялгаж харагдуулдаг онцлогтой. Зарим тохиолдолд энэхүү хоёр бичиг баримтыг нийлүүлж бичсэн байдаг ба талууд зөвшилцсөн үед худалдааны гэрээг орлох хүчин чадалтай байдаг. 
          Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай хяналт шалгалтыг явуулах ба үүний үр дүнд магадлан шинжилгээ хийсэн дүгнэлт, улсын байцаагчийн акт, эрүүл ахуйн ариун цэврийн хураамжийн тасалбар, лабораторийн дүгнэлт зэргийн олгодог.
Эрх зүйн бичиг баримтууд:
     

Thursday, April 15, 2010

Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтын жагсаалт

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД
ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
1. Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах ерөнхий бичиг баримт:
- Үнийн нэхэмжлэх
- Тээврийн бичиг баримт
- Баглаа, боодлын жагсаалт
- Ачааны манифест
- Гаалийн болон бусад татвар, хураамж төлсөн баримт
- Гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдсөн бол МУГЕГ-ын албан тоот
2. Шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримт:
- Гадаад худалдааны гэрээ
- Гарал үүслийн гэрчилгээ
- Даатгалын баримт
- Гадаад төлбөрийн баримт
- Экспертизийн дүгнэлт
- Өмнө бүрдүүлэлт хийгдсэн мэдүүлэг
3. Эдгээр бичиг баримтаас гадна шаардагдах бичиг баримт, тусгай зөвшөөрлийг хүснэгтлэн үзүүлэв.


татах

Saturday, March 6, 2010

Гаалийн бүрдүүлэлт

Киото конвенц:
“Бүрдүүлэлт” гэж барааг дотоодод ашиглахаар оруулах, гаргах, эсхүл гаалийн өөр горимоор оруулахыг зөвшөөрөх гаалийн ёс журмын ажиллагааг хэлнэ.
Гаалийн Тухай Хууль:
Зүйл 3.1.12.-д “гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг” хэлнэ гэж заасан.
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар ГТХ 2-р хэсэг, 6-р бүлэгт дэлгэрэнгүй зааж өгчээ. Дараах 5 пунктээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг үзүүлж болох юм. Үүнд:
1. Мэдүүлэгч нь гаалийн байгууллагад мэдүүлэх, Мэдүүлэхдээ хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлийн бичиг баримтуудыг хуулийн дагуу хүчин төгөлдөр, үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлж өгнө. Гаалийн байгууллага бичиг баримтын үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгаад бүртгэж авна.
2. Бичиг баримтыг шалгах, Бичиг баримт хариуцсан ГУБ нь хуулийн дагуу шалгана. Мөн шалгах явцад үнэлгээ, барааны ангилал, татвар хариуцсан ГУБ шалгаж болно.
3. Мэдүүлэгч татвар төлнө.
4. Хуулийн дагуу бараа тээврийн хэрэгслийг шалгана. Шалгах үйл явц тасралтгүй шинж чанартай байна.
5. Импорт үед бараа, тээврийн хэрэгслийг эзэнд нь олгосноор, экспорт үед хил нэвтрүүлснээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа дуусгавар болно.

Wednesday, December 23, 2009

Гаалийн мэдүүлэг унших

3.1.7.“гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг;
53.1.Гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараанд
гаалийн хяналт, шалгалт хийсний дараа гаалийн хяналт дор ачина.
55.7.Гаалийн мэдүүлэгт бичигдэх мэдээлэл нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, статистикийн мэдээлэл гаргах,
гаалийн болон бусад татвар ногдуулахад шаардлагатай мэдээллээр хязгаарлагдана.
56.3.Нэг тээврийн хэрэгсэлд ачигдсан олон нэр төрлийн бараа нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн нэг
зүйлд хамрагдах бол мэдүүлэгчийн хүсэлтээр хамгийн өндөр тарифтай нэг бараагаар төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд
энэ тохиолдолд бусад барааны нэр, тоо, хэмжээ, үнийг тусгасан баримтыг гаалийн мэдүүлэгт хавсаргана.
57.2.3.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх үүрэг мэдүүлэгчид байна
58 дугаар зүйл. Гаалийн мэдүүлэг өгөх хугацаа
58.1.Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийг энэ хуулийн 25.1-д заасан цагт гаалийн байгууллагад хүргүүлэх бөгөөд мэдээллийн
сүлжээгээр ирүүлсэн гаалийн мэдүүлэг, мэдээлэл, баримт бичигт энэ хугацаа мөн адил хамаарна.
58.2.Мэдүүлэгч барааг гаалийн хяналтын бүс, эсхүл гаалийн түр агуулахад байх хугацаанд гаалийн байгууллагад
мэдүүлнэ.
58.3.Гаалийн мэдүүлэг өгөх хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр уг
хугацааг энэ хуулийн 44.1, 44.2-т зааснаар дахин нэг удаа сунгана.
60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараахь бичиг баримтыг гаалийн
байгууллагад өгнө:
60.3.1.гадаад худалдааны гэрээ;
60.3.2.худалдааны бичиг баримт;
60.3.3.тээврийн бичиг баримт;
60.3.4.гарал үүслийн гэрчилгээ;
60.3.5.тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз, сертификат;
60.3.6.гадаад төлбөр тооцооны баримт;
60.3.7.гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах баримт;
60.3.8.гаалийн үнийг батлах бичиг баримт;
60.3.9.энэ хуульд заасан бусад бичиг баримт.
61.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр
барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно...гэх мэтээр гаалийн тухай хууль шаардлагатай мэдээллийг өөртөө тусгажээ.
Гаалийн зуучлагч нь гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдээлэл бичсэн эсэхээс шалтгаалж гаалийн бүрдүүлэлтийн зардалын хэмжээ тогтоно. Мөн мэдүүлгийг зарим тохиолдолд гаалийн байгууллага ч өөрөө \гаалийн байцаагчид\ буруу бичих \ г.з барааг буруу тодорхойлох, үүнээс үүдэж г.б буруу үнэлэх,илүү болон дутуу татвар авах \ тохиолдолууд гарна. Энэ эрсдлээс сэргийлэх гол арга нь мэдүүлгийг өөрөө давхар хянах явдал юм. Татаж аваад танилцахтун.
http://law.ecustoms.mn/doc/medulgin_mayagt.doc