Friday, February 4, 2011

ИНКОТЕРМС 2010

ИНКОТЕРМС (INCOTERMS) 2010 нь 2010 оны 9 сарын 27нд худалдааны шинэчлэгдсэн дүрмүүдийг агуулан 2011 оны 1 сарын 1-нээс хэрэглэгдэхээр хэвлэлтээс гарчээ.
Дараах үндсэн өөрчлөлтүүдийг ИНКОТЕРМС 2010 агуулсан байна.
1. 4 нөхцөл (DAF, DES, DEQ, DDU) цаашид хэрэглэгдэхгүй, тэдгээрийн оронд 2 (DAP – газар хүртэл (Delivered at Place) DAT – терминал хүртэл (Delivered at Terminal)) шинэ нөхцөл бий болсон,
2. Инкотермс 2 бүлэгт хуваагдсан. 1-рт бүх төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан, 2-рт далайн ба усан тээврийн дүрэм. \Инкотермс 2000 4 бүлэгтэй байсан\,
3. Одоо инкотермс нь олон улсын ба дотоодын нийлүүлэлтэд хэрэглэгдэх боломжтой болсон,
4. Цахим хэлбэрийн бичиг баримт хэрэглэх боломж,
5. Даатгалын асуудалд Лондонгийн даатгалын институтаас санал болгосон өөрчлөлтүүд орсон, ө.х даатгуулах, даатгал шаардах хэсгүүд өөрчлөгдсөн.
6. Терминалд хадгалах, ба бусад хариуцлагын тухай нарийн заавар орсон.

эх сурвалж:

http://www.tamognia.ru/people/articles/detail.php?ID=1536719

www.incoterms.org

Хэрвээ эх хувиар нь 2010 оны хэвлэлийг гар дээрээ авбаас хуваалцаарай их үнэтэй юм энэ эд. http://www.iccwbo.org/incoterms/


Англи хэл дээр илүү дэлгэрэнгүйг дараах хаягнаас аваарай
http://www.exportvirginia.org/fast_facts/Current/FF_Issues_INCO_Terms.pdf