Thursday, April 15, 2010

Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтын жагсаалт

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД
ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
1. Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах ерөнхий бичиг баримт:
- Үнийн нэхэмжлэх
- Тээврийн бичиг баримт
- Баглаа, боодлын жагсаалт
- Ачааны манифест
- Гаалийн болон бусад татвар, хураамж төлсөн баримт
- Гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдсөн бол МУГЕГ-ын албан тоот
2. Шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримт:
- Гадаад худалдааны гэрээ
- Гарал үүслийн гэрчилгээ
- Даатгалын баримт
- Гадаад төлбөрийн баримт
- Экспертизийн дүгнэлт
- Өмнө бүрдүүлэлт хийгдсэн мэдүүлэг
3. Эдгээр бичиг баримтаас гадна шаардагдах бичиг баримт, тусгай зөвшөөрлийг хүснэгтлэн үзүүлэв.


татах

Wednesday, April 7, 2010

Regional Intelligence Liaison Offices (RILO), А\Р office

Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага, Ази номхон далайн хэлтэс

Баримт, мэдээллийн солилцоо нь ДГБ-ийн стратегийн нэг багана юм.
Тиймээс Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага RILO байгуулсан.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага:
луйврын шинжтэй үйл явдлын тухай мэдээлэл тараах, \хандлага, ажиллах зарчим, маршрутын тухай\, мэдээлэл цуглуулах, оруулах, цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн байгууллага юм.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага ажиллах механизмыг Customs Enforcement Network буюу гаалийн байгууллагуудын сүлжээ дэмждэг.
Үүнд тулгуурлан мэдээлэл цуглуулах, оруулах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.


Энэхүү байгууллагын зорилго нь – мэдээлэл солилцоог ихэсгэх, үндэстэн хоорондын гэмт хэргийн эсрэг гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих юм.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллагын сүлжээ нь 6 бүс нутагт, 11 байгууллага ажиллаж байна.

Байгууллагын бүтцийг 3 хувааж болно. Үүнд:
Үндэсний төвшинд, үндэсний гишүүдийн дарга нар \National Contact Points (NCPs) \ нь зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж, үндэсний төвшинд РАЙЛО сүлжээнд мэдээлнэ. Мэдээллийг РАЙЛО хүлээж аваад хандлага тодорхойлно.
Бүс нутгийн төвшинд, гишүүдээс ирсэн мэдээллийг боловсруулж, олон улсын гэмт хэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ. Зөрчлийн тухай мэдээллийг сэтгүүл болон хэвлэлээр гишүүдэд дамжуулдаг.
Олон улсын төвшинд, ДГБ-ийн НБДНГ дэлхийг хамарсан интернет сүлжээгээр бүс нутгийн байгууллагуудыг мэдээллээр хангана. РАЙЛО гишүүдийн мэдээлэлд тулгуурласан стратегийн ба тактикийн судалгааг явуулна.
Ази номхон далайн хэлтэс RILO A\P
Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага

Бүс нутгийн төсөл болохын хувьд ДГБ бүтцийн байгууллага юм. Бүс нутагт мэдээлэл цуглуулах, хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.


Олон улсын хэлэлцээр, гишүүдийн үндэсний хууль тогтоомжийн хүрээнд ажиллана.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага А\П үйл ажиллагаа нь биеэ даасан байдалтай боловч ДГБ-ийн хамтын ажиллагааны зөвлөлд тайлангаа тавина.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага А\П-д ажиллаж байгаа байцаагч нь биеэ даасан, аливаа орны захиргаанд харъяалагдахгүй.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага А\П нь Хятадын гаалийн байгууллагын материал техникийн тусламжид ойр ажиллана.

Байгууллагын бүх зардлууд нь Төвөөс зөвшөөрөгдсөн байх ёстой.
Хятадын гаалийн байгууллагын санхүүтэй холбоотой дүрэм журмуудыг мөрдөж болно.


Мэдээлэл солилцооны бүс нутгийн байгууллага А\П нь ДГБ-аас гаргасан райлотой холбоотой мэдээллүүдийг сурталчлах, таниулах, гишүүдэд зөвлөмж, гарын авлага боловсруулдаг.
Райло А\П бүтэц.
6 ажлын байранд 12 байцаагчтай.
Тэргүүн,
Дэд тэргүүн,
Мэдээллийн шинжээч,
Сүлжээний байцаагч,
Эрхзүй хамтын ажиллагааны байцаагч,
Материал техникийн хангамж хариуцсан байцаагч,

RILO A\P members

Resourse:
www.wcoomd.org
www.wcoomd.org\rilo
www.wcoomd.org\rilo\ap