Saturday, February 6, 2010

Инкотермс 2000

Номны нэр: Инкотермс 2000
Зохиогч: Сэрээтэрийн Норжинсүрэн
Он: 2008, 2 дах хэвлэл.
Байгууллага: ГЭЗДС

худалдааны ү\а эрхэлдэг бүх байгууллагад үнэтэй эх сурвалж болж чадна. Инкотермсийн нэр томьёоны тайлбар, агуулга, гэрээний суурь нөхцөл зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан.

Тарифын бус хязгаарлалт гэж юу вэ?

Тарифын бус хязгаарлалт гэж юу вэ?

ТБХ – санхүү, техник, засаг захиргаа, зээл, худалдааны бодлогын төрөл бүрийн арга хэмжээний томоохон бүлэг, түүнчлэн хүрээлэн байгаа орчны бодлогын арга хэмжээнүүд, хүн, амьтан, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ хамаарна.
Өнөөдөр ДХБ-ын НБДНГ \ Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар\ ЮНКТАД, Дэлхийн Банк бусад ОУ-ын байгууллагуудаас гаргасан ТБХ-ын албан ёсны ангилал үйлчилж байна.
Төрлүүд:
• Тоо хэмжээний, засаг захиргааны тоо хэмжээний, импортын тоо хэмжээний, экспортын хязгаарлалт, лиценз, валютын, санхүүгийн хяналтын, хориг, бэлэн бүтээгдэхүүний үйлдврлэлд дотоодын барааг ашиглах шаардлага,
• Тарифын бус хураамж, татвар, санхүүгийн хяналтын арга хэмжээ: импортын урьдчилгаа, хөдөлгөөнт татвар, гаалийн нэмэгдэл хураамж, демпингийн эсрэг, саармагжуулах татвар, хийлийн татвар,
• ЗГ-ын байгууллагуудын хязгаарлалт,
• Татаас, үйлдвэрлэл дэмжсэн улсын санхүүжилт, гадаадын тээврийг ялгаварласан арга хэмжээ, худалдааны урсгалд давуу тал бий болгож буй төрийн бодлого, эсвэл түүнд саад учруулж буй төлбөрийн баланс, валютын ханш зохицуулах бодлого,
• Нэмэлт хэм хэмжээнүүд, худалдаанд саад болж буй гаалийн журамууд, \киото конвенцид энэ тухай заасан\
• Техникийн хориг саад: эрүүл ахуй, мал эмнэлэгийн, экспорт импортод саад болж буй стандартууд, баглаа боодол, марклалтын шаардлага,
Эх сурвалж: Олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны дүнд байгуулсан эрх зүйн баримт бичгүүд, Улаанбаатар, 2000 он.

International Convention on the simplification and harmonization of Customs procedures (Kyoto Convention)

Гадаад худалдаатай холбоотой Монгол улс нэгдэн орсон олон улсын хэм хэмжээ, эрх зүйн актуудын жагсаалтыг оруулав.
Мөн эхний ээлжинд гаалийн системд "Киото конвенц" гэж нэрлэгддэг ГААЛИЙН ГОРИМЫГ ХЯЛБАРЧЛАХ, УЯЛДУУЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ \1973\, ГААЛИЙН ГОРИМЫГ ХЯЛБАРЧЛАХ, УЯЛДУУЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛ \1999\-ыг оруулав.
татаж авах:
http://share.gogo.mn/mw5cAd9ReB58141265509146/konventsin_jagaslt.pdf
http://share.gogo.mn/axgXgrugu274651265509195/Kyoto_convention.pdf

Monday, February 1, 2010

Гаалийн байгууллагын стратеги 2012

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА (vision)
Мэдлэг оюунд суурилсан өндөр чадавхи бүхий мэдээлэлжсэн гааль болох

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО (mission statement)
үндэсний хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулах
үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
гадаад худалдааг хөнгөвчлөх
улсын төсвийн орлогыг бүрдүүлэх

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛС (values)
ёс зүйг эрхэмлэх үйлчлүүлэгчээ дээдлэх мэргэшсэн, өндөр чадвартай байх шинийг эрэлхийлэх багаар ажиллах